Хэдэн минутын дараа их танхимын уур амьсгал гэнэт өөрчлөгдөв. Шуугиан намжиж, олон зочин нэг зүг рүү эргэлээ. Санни ажиглаж байтал дээд талын өргөн тагт дээр өндөр нуруутай нэгэн хүн гарч ирэв.
Англи эх
A few minutes later, the atmosphere in the great hall suddenly changed. The hum of voices grew quiet, and many of the guests shifted, turning to a particular spot. As Sunny watched, a tall figure appeared on a wide balcony above them.
Тэр хүн хүчирхэг, ширүүн төрхтэй, хурц царайтай, харц нь бүр ч хурц бөгөөд хүйтэн ажээ. Хар үсний нь чамархай орчимд мөнгөн цагаан шигтгээ тодорчээ. Зөвхөн хар даавуугаар оёсон ганган хувцас нь яагаад ч юм нэвтэршгүй хуяг мэт харагдана. Час улаан нөмрөг нь үл үзэгдэх салхинд хөндөгдсөн мэт үл ялиг хөдөлнө.
Англи эх
The man was strong and severe, with a sharp face and even sharper, cold eyes. His black hair was touched by silver at the temples. He was wearing an elegant attire that somehow looked like a suit of impregnable armor despite being made of nothing but black fabric. His vermilion cloak moved slightly, as if touched by invisible wind.
Тэр хүн гарч ирмэгц танхимд их хүчтэй дарамт буухыг Санни мэдрэв. Сүр жавхлантай танихгүй хүнээс асар их хүч, эрх мэдэл цацарч байсан тул түүнийг биширэхгүй байх… эсвэл айхгүй байх хэцүү байлаа. Эргэлзээгүй, тэр бол Гэгээнтэн.
Англи эх
As soon as the man appeared, Sunny felt a considerable pressure descending on the hall. The dignified stranger radiated so much power and authority that it was hard not to admire him… or fear him. He was a Saint, without a doubt.
Үүн дээр нэмээд, түүний төрх Мордрет, Морган хоёртой бага зэрэг төстэй байв. Санни хэсэгхэн зуур өөрийгөө Эр Зориг овгийн Дөшийг өөрийг нь харж байна гэж бодов… гэвч үгүй, тийм байж таарахгүй. Ураг төрлийн төстэй байдал илт байсан ч тийм ч тод биш. Бас домогт Бүрэн Эрхт Сэрүүн Ертөнцөд хялбархан орж ирж чадах ёсгүй, олны өмнө ил гарч ирэх нь бүр ч битгий хэл.
Англи эх
What was more, his features looked slightly like that of Mordret and Morgan. For a moment, Sunny thought that he was looking at Anvil of Valor himself… but no, that could not be. Although the familial likeness was there, it was not too pronounced. The mythical Sovereign was also not supposed to be able to enter the waking world easily, let alone openly show himself in public.
Тэгвэл Бүрэн Эрхтнүүдийн сүүдэрт нуугдаж үлдэхийн тулд хийсэн бүхний эсрэг хэрэг болно.
Англи эх
That would just go against everything that the Sovereigns did to remain in the shadows.
«Энэ… Эр Зориг овгийн Гэгээнтэн Мадок буюу Шивнэгч Мэс байх нь.»
Англи эх
'This… must be Saint Madoc of Valor, also known as Whispering Blade.'
Гэгээнтэн Мадок бол Дөшийн төрсөн ах дүүсийн нэг бөгөөд Эр Зориг их овгийн нэрээр төдий тэргүүн нь байв. Мэдээж, үнэндээ хэн шийдвэр гаргадгийг Санни мэдэж байлаа… гэвч энэ хүчирхэг эрийн байр суурь огтхон ч нүдэнд харагдах төдий зүйл биш. Шивнэгч Мэс өөрөө домогт дайчин бөгөөд хүн төрөлхтний хамгийн аюултай төлөөлөгч дайчдын нэг юм.
Англи эх
Saint Madoc was one of Anvil's siblings and the nominal leader of the great clan Valor. Of course, Sunny knew who truly called the shots… but the status of this powerful man was by no means for show. Whispering Blade was a legendary warrior and one of humanity's most formidable champions in his own right.
Зочид нам гүм болоход Гэгээнтэн Мадок ган мэт цэнхэр нүдээрээ тэднийг дээрээс харж, дараа нь үл мэдэг инээмсэглэв. Тэр даруй дарамт арилж, цугласан олны дундах энгийн хүмүүс санаа амрах мэт амьсгал авав.
Англи эх
As the guests quieted down, Saint Madoc looked at them from above with his steely blue eyes, and then smiled slightly. Instantly, the pressure receded, making the mundane humans in the crowd sigh with relief.
Морганы авга ах ярьж эхэлсэн бөгөөд хүчтэй хоолой нь их танхимын өнцөг булан бүрт хялбархан хүрч байв:
Англи эх
Morgan's uncle spoke, his strong voice easily reaching into every corner of the great hall:
"Хатагтай, ноёд оо, эрхэм хүндэт зочид. Эр Зориг их овгийн жил бүрийн бүжгийн үдэшлэгт тавтай морил. Та бүхнийг дахин манай дээвэр дор угтан авч байгаадаа би нэр төрийн хэрэг, бахархал гэж бодож байна. Өнгөрсөн жил олон зүйл тохиолдлоо. Бидний зарим ах эгч нар… бидэнтэй хамт байхаа больжээ."
Англи эх
"Ladies and gentlemen, esteemed guests. Welcome to the annual ball of the great clan Valor. It is my honor and pleasure to welcome you all under our roof once again. In the past year, many things have happened. Some of our brothers and sisters... are not with us anymore."
Танхимыг гунигт чимээгүй байдал нөмрөв. Жил бүр Сэрэгсдэд олон үхэл авчирдаг. Мастерууд ч гэсэн тэр хувь заяанаас мултарч чадаагүй… ялангуяа энэ жил хүн төрөлхтөнд хүнд цохилт болжээ.
Англи эх
A somber silence settled over the hall. Every year brought a lot of death to Awakened. Even Masters were not spared from that fate... this year, in particular, had dealt a heavy blow to humanity.
Үнэндээ юу болсныг цөөхөн хүн мэдэж байсан ч Гэгээнтэн Кормакийн эзгүй орхисон орон зайг олон хүн тод мэдэрч байв. Гэтэлсэд туйлын ховор тул тэдний ганцыг нь алдах ч дэлхий даяар цуурайтдаг.
Англи эх
Even though few knew of what had really happened, the absence of Saint Cormac was clearly felt by many. Transcendents were so exceedingly rare that the loss of even one of them echoed across the world.
Зочид гуниглан дуугүй болоход Шивнэгч Мэсийн инээмсэглэл гэнэт тэлж, хүндэвтэр уур амьсгалыг сарниулав.
Англи эх
As the guests turned somber, Whispering Blade's smile suddenly widened, dispelling the solemn mood.
"…Гэсэн хэдий ч та бүхний дунд олон шинэ царай харахад таатай байна. Хүн төрөлхтөн дахин хүчирхэгжлээ! Тулалдаанд унасан хүмүүсийн бамбарыг үргэлжлүүлэн барих шинэ баатрууд төрөн гарлаа. Ийм төлөөлөгч дайчидтай байхад манай ертөнцөд айх зүйл үгүй! Юу ч болсон бид тэсэн гардаг. Үүнээс ч илүү… бид өндөрт өргөгддөг."
Англи эх
"...Despite that, it pleases me to see many new faces among you. Humanity has grown stronger yet again! New heroes rose to carry the torch for those who had fallen in battle. With champions like these, our world has nothing to fear! Despite it all, we persevere. But more than that… we rise.
"Бидний дэвшлийг юу ч зогсоож чадахгүй."
Англи эх
Nothing can stop our ascension."
Тэр зочдыг ширтэж байснаа санаа алдав.
Англи эх
He looked at the guests, and then sighed.
"За, намайг таньдаг хүмүүс маань би урт үг хэлдэг хүн биш гэдгийг мэднэ. Үнэнийг хэлэхэд… энэ үгийг маань надаас хавьгүй уран цэцэн, ухаалаг хайрт эхнэр маань бичсэн юм. Надаас хамаагүй харахад таатай гэдгийг нь бүр ч дурдах юун."
Англи эх
"Well, those of you who know me also know that I am not one for long speeches. To be honest… this one was actually written by my beloved wife, who is far more eloquent and wise than me. Not to mention pleasant to look at."
Олны дундуур эелдэг хөнгөн инээд давалгаалан тархав. Гэгээнтэн Мадок дахин инээмсэглэв.
Англи эх
A wave of polite chuckles spread through the crowd. Saint Madoc smiled once again.
"Өнөөдөр гуниглах өдөр биш. Өнөөдөр баярлах өдөр. Тиймээс… бүжгийн үдэшлэг эхлэх болтугай!"
Англи эх
"Today is not a day for sorrow. Today is a day for joy. And so… let the ball commence!"
Түүнийг ингэж хэлмэгц танхимын голыг чөлөөлж, хөгжимчид сүр жавхлантай, сэтгэл хөдөлгөм аяыг эгшиглүүлж эхлэв. Шивнэгч Мэс анхны бүжгийг үзэсгэлэнтэй, насанд хүрсэн эмэгтэйтэй хамт өөрөө бүжиглэв. Ганган, уян налархай хөдөлгөөнтэй тэр хоёр амьсгал хураам гоо сайхан харагдаж байлаа.
Англи эх
As soon as he said that, the space in the middle of the hall was cleared, and the musicians started to play a magnificent and emotional composition. Whispering Blade danced the first dance himself, accompanied by a beautiful, mature woman. Moving with elegance and grace, they both looked breathtakingly splendid.
Удалгүй бусад хосууд тэдэнтэй нэгдэв.
Англи эх
Soon, other pairs joined them.
Санни бүжгийг бага зэрэг сонирхон ажиглав. Энэ бүжгийн үдэшлэгээс яг юу хүлээхээ сайн мэдэхгүй байсан ч, хэдэн долоо хоногийн өмнө шөнийн клубт үзсэн эвгүй, бараг инээдэмтэй тэр дүр зурагтай огт адилгүй байсанд санаа нь амарлаа.
Англи эх
Sunny observed the dance with a bit of interest. He had not known what to really expect from this ball, but to his relief, it was nothing like the awkward and almost comical sight that he had witnessed in the nightclub a few weeks ago.
Бүжигчдийн хөдөлгөөн хамаагүй зорилготой, нарийн боловсронгуй байв. Бүжгийн урсгалыг эвдэхгүйн тулд хоёр хамтрагч хоёулаа яг зэрэгцэн хөдлөх ёстой бөгөөд хөгжмийг гайхмаар ур чадвартай дагаж байлаа. Алхамын уян налархай, тансаг хувцаснууд, Сэрэгсдэд түгээмэл гэрэлтсэн бие махбодын гоо үзэсгэлэн, их танхимын тансаг чимэглэл… энэ бүхэн бүжгийн үдэшлэгийг нэлээд нүд гялбам харагдуулж байв.
Англи эх
The dancers were much more purposeful and elaborate in their movements. Both partners had to move in synchronicity to not disturb the flow of the dance, following the music with surprising skill. The gracefulness of their steps, the exquisite attires, the radiant physical beauty common among the Awakened, the luxurious decorations of the great hall… all of it made the ball look rather dazzling.
Сүүдрийн Бүжигтэй танил болохоор тэр энэ ёслолыг үнэлж чадаж байлаа. Мэдээж, түүний тулааны хэв маяг шууд утгаараа бүжиг биш… гэвч бүжгээс үүдэлтэй. Үнэндээ бүх тулааны хэв маяг бүжигтэй ямар нэг ижил зүйлтэй байдаг, учир нь хоёулаа хөдөлгөөн, уялдаа, авхаалж, хэмнэлтэй холбоотой.
Англи эх
He was also able to appreciate the ceremony due to his familiarity with Shadow Dance. Of course, his battle style was not a literal dance… however, it was derived from one. In fact, every battle style had something in common with dancing, since both had to do with motion, coordination, agility, and rhythm.
Тиймээс Санни хэзээ ч бүжиглэж сурч байгаагүй ч, үүнд илүү сайн гаршсан хүмүүсийг ажиглаад л үндсийг нь хурдан сурч чадав. Хүсвэл бүжигчдэд нэгдэж ч чадах байлаа.
Англи эх
So, even if Sunny was never taught how to dance, he was able to quickly learn the basics from just observing those who were better versed in it. He could have even joined the dancers… if he wanted to.
Мэдээж, хүссэнгүй.
Англи эх
Of course, he didn't.
Эрчүүд эмэгтэйчүүдийг бүжигт урьдаг заншилтайг Санни анзаарав. Түүний харж байхад олон царайлаг, нэр хүндтэй зочин үзэсгэлэнт хосдоо гараа сунгаж, танхимын голд хөтлөн гаргаж байв.
Англи эх
Sunny noticed that it was customary for men to invite the women to dance. As he watched, many handsome and distinguished guests offered their hands to their beautiful counterparts and led them to the center of the hall.
Нефис рүү цөөнгүй халуун харц тусч байсан ч түүний хүйтэн, ойртох аргагүй төрхөд тэр дороо унтарч байлаа. Аз болж ч юм уу, харамсалтай нь ч юм уу, багийн бусад гишүүд түүнийг хүрээлсэн чимээгүйн бүсэд хамт баригдсан тул тэдэнд ч хэн ч ойртсонгүй.
Англи эх
More than a few burning gazes landed on Nephis, but were quickly doused by her cold, unapproachable expression. Fortunately or unfortunately, the other members of the cohort were caught in the cone of silence that surrounded her, so no one approached them either.
Хэсэг хугацааны дараа Кай Кэссиг бүжигт урьж, харин Эффи янз бүрийн амттаны жинд арай ядан зогсох ширээнүүд рүү тэнүүчлэн одов.
Англи эх
After some time, Kai invited Cassie to dance, while Effie wandered away in the direction of the tables that were barely standing, burdened by the weight of various delicacies.
Санни харин уйдаж эхэллээ.
Англи эх
Sunny, meanwhile, grew bored.
«Ёстой… хэр удаан хүлээх юм бэ? Энэ хэлэлцээр чинь эхлэх юм уу, үгүй юм уу?»
Англи эх
'Damn… how long do we have to wait? Are these negotiations going to start, or what?'
Эцэст нь тэр Нефис рүү нэг харчихаад, түүнийг орхин угаалгын өрөө хайхаар явав.
Англи эх
Eventually, he glanced at Nephis, then left her and walked away in search of a bathroom.
Хэдэн минутын дараа тэр толины өмнө гараа угааж байлаа. Цонхигор тусгалаа хэсэг ширтсэнээ Санни хэлэв:
Англи эх
A few minutes later, he was washing his hands in front of a mirror. Looking at his pale reflection, Sunny lingered for a few moments, and then said:
"Чамайг тэнд байгааг мэдэж байна. Нуугдахаа боль."
Англи эх
"I know that you are there. Stop hiding."
Хэдэн секунд юу ч болсонгүй.
Англи эх
Nothing happened for a few seconds.
…Тэгтэл тусгал нь гэнэт түүнд эелдэгхэн инээмсэглэв.
Англи эх
...Then, his reflection suddenly offered him a pleasant smile.
"Өө. Яаж мэдэв?"
Англи эх
"Oh. How did you know?"
Сэтгэгдлүүд
804-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…