Саннигийн өмнө зогсох эмэгтэй өндөр, гуалиг бөгөөд урт үс нь цайвар алтан хүрхрээ мэт зөөлөн унжиж байв. Биеэ төв шулуун барьсан түүний хүйтэн царай нүд гялбам үзэсгэлэнтэй ажээ.
Англи эх
The woman standing in front of Sunny was tall and slender, with long hair that fell down in a gentle cascade of pale gold. Her posture was perfectly straight, and her cold face was dazzlingly beautiful.
Тэнгэрийн Түрлэг хөнгөн гангаар хийсэн хуяг өмсөж, мөрөвч, шилбэвч нь нь загварчилсан өдөөр чимэглэгдсэн байлаа. Хатуу шаргал нүдний харц нь цоо ширтэх мэт хурц бас хүнд бөгөөд босоо хачин хүүхэн хараа нь махчин шувуунык шиг байв.
Англи эх
Sky Tide was wearing a suit of light steel armor, with pauldrons and greaves decorated with stylized feathers. The gaze of her stern amber eyes was piercing and heavy, while her strange vertical pupils resembled that of a bird of prey.
Цасан ширхгүүд түүнд ойртох гэсэн мэт агаарт эргэлдэн бүжиглэнэ.
Англи эх
Snowflakes swirled and danced in the air, as if trying to get closer to her.
Танил Гэтэлснийг хараад Санни нэлээд цочирдов.
Англи эх
Sunny was rather startled to see the familiar Transcendent.
"Гэгээнтэн Тайрис? Та… та энд юу хийж яваа юм бэ?"
Англи эх
"Saint Tyris? What… what are you doing here?"
Тэнгэрийн Түрлэг түүн рүү ширвээд харав.
Англи эх
Sky Tide glanced at him.
"Мастер Санлесс… тантай дахин уулзсандаа баяртай байна. Таныг эрүүл саруул байгааг хараад сэтгэл өег байна. Би яагаад энд байгаа гэж үү? Илэрхий биш гэж үү? Араатныг агнахаар ирсэн."
Англи эх
"Master Sunless... it is good to see you again. I am glad to find you in good health. As for why I am here, isn't it obvious? I have come to hunt the beast."
Санни эвгүйрхэн хөлөө солив.
Англи эх
He shifted awkwardly.
"Үгүй ээ… аан… би та яагаад энд, Антарктидад байгаа юм бэ гэж асуусан юм."
Англи эх
"No... uh... I meant why are you here, in Antarctica?"
Эмэгтэй түүн рүү ямар ч хөдлөлгүй царайгаар ширтэв.
Англи эх
She stared at him expressionlessly.
"Цагаан Өд овогт Өмнөд Хязгаарт нүүлгэн шилжүүлэх ажлыг дэмжих үүрэг оногдсон."
Англи эх
"White Feather clan has been tasked with supporting the evacuation effort in the Southern Quadrant."
«Өө…»
Англи эх
'Oh…'
Гэнэт хэдэн зүйл байрандаа буув. Тэнгэрийн Түрлэг Санни, Кэсси хоёрыг хамгаалахын тулд Гэгээнтэн Кормакийг хөнөөсөн тэр үед их овог Эр Зориг өөрийг нь шийтгэнэ гэж тэдэнд хэлсэн юм. Гэхдээ хэтэрхий хатуу шийтгэж зүрхлэхгүй гэж бас хэлж байсан.
Англи эх
Suddenly, a few things clicked into place. Back when Sky Tide had killed Saint Cormac to protect Sunny and Cassie, she told them that she would be punished by the great clan Valor. She had also told them that they would not dare to penalize her too severely.
Гинжлэгдсэн Арлуудыг булаан авсан нь дураараа загнасан Гэгээнтэнд хангалттай шийтгэл болоогүй бололтой. Эр Зориг овог Антарктид руу нэрийн төдий хүч илгээж дохио өгөх шаардлагатай болсон бөгөөд тэр азгүй хувь Цагаан Өд овгийн толгой дээр буужээ. Тэд үзэсгэлэнт эзэмшил нутгаа алдаж, дайнд нэрвэгдсэн эх газрын хүйтэн хязгаарт, ядаж одоохондоо, цөлөгдсөн бололтой.
Англи эх
It seemed that having the Chained Isles taken away was not enough of a punishment for the willful Saint. Valor had to make a gesture by sending a token force to Antarctica, and so, the White Feather clan had drawn the short straw. It seemed that they had lost their idyllic demesne and were banished to the cold reaches of the war-torn continent, at least for the time being.
Эргэн тойрноо харахдаа Санни гунигтай санаа алдахаа арай гэж дарав. Тэднийг хүрээлсэн харанхуй, хүн амьдрахын аргагүй энэ нутаг Ноктисын Хоргодох Газрын тэнгэрлэг сайхантай огт зүйрлэшгүй. Энэ бүхэнд тэр өөрийгөө жаахан буруутай мэт санагдав.
Англи эх
Looking around, Sunny suppressed a sad sigh. The dark and inhospitable land surrounding them was a far cry from the empyrean beauty of the Sanctuary of Noctis. He felt a bit guilty about the whole thing.
Харин Тэнгэрийн Түрлэг тоохгүй байгаа бололтой… эсвэл ядаж дургүйцлээ төгс нууж чадаж байлаа.
Англи эх
Sky Tide did not seem to mind, though… or at least hid her displeasure perfectly.
Энэ хооронд Мастер Жет тэднийг сонирхон ажиглаж байв.
Англи эх
Master Jet, meanwhile, looked at them with curiosity.
"Аа. Та хоёр бие биеэ таньдгийг мартчихаж. Юутай ч гэсэн тусалж байгаад тань талархаж байна, Гэгээнтэн Тайрис."
Англи эх
"Ah. I have forgotten that the two of you know each other. In any case, we are grateful for your assistance, Saint Tyris."
Тэнгэрийн Түрлэг зүгээр л толгой дохив. Удалгүй түүний сэтгэл татам шаргал нүдний харц нурсан харуулын дээгүүр сүндэрлэх өндөр уул руу чиглэв.
Англи эх
Sky Tide simply nodded. Soon, the gaze of her striking amber eyes drifted to the tall mountain looming above the ruined outpost.
"Дайсны талаар бид юу мэдэж байна?"
Англи эх
"What do we know about the enemy?"
Сүнс Хураагч толгойгоо үл ялим сэгсрэв.
Англи эх
Soul Reaper shook her head slightly.
"Нэг их юм мэдэхгүй…"
Англи эх
"Not much…"
Тэгээд тэр инээмсэглэн, бүлгийн хамгийн залуу гишүүн рүү харав.
Англи эх
Then, she smiled and looked at the youngest member of the group.
"…Одоохондоо. Санни, ажлаа хий."
Англи эх
"...Yet. Sunny, do your thing."
«Ажлаа хий… ажлаа хий гэнэ ээ? Энэ чинь ямар хүсэлт вэ?»
Англи эх
'Do your thing… do your thing? What kind of request is that?'
Санни дотроо үглэж байх хооронд түүний сүүдрүүд уулын энгэрээр авхаалжтай мацаж байлаа. Сүүдэр Захирах чадварын хүрээ нь аль хэдийн арав гаруй километрээс давсан тул оргилд хүрэх нь бүтэшгүй зүйл биш байв.
Англи эх
As Sunny grumbled silently, his shadows nimbly scaled the slopes of the mountain. By now, the range of Shadow Control had exceeded a dozen kilometers, so it was not impossible for them to reach the peak.
Гажсан жигшүүрт амьтныг тагнахад түүнээс илүү тохирох хүн бараг байхгүй. Гэвч…
Англи эх
There was hardly anyone better suited to spy on the Corrupted abomination. However…
Хар Зүүдний Дуудлага оюун санаа руу нь дайрахад Санни нүүрээ хувхайтал мушилзав. Гуравдугаар Ангиллын Үүдийг ажиглаж байгаа болохоор түүний далд нөлөө хамаагүй хүчтэй болж, үл тоохад улам хэцүү болжээ.
Англи эх
Sunny grimaced as the Call of the Nightmare assaulted his mind. Now that he was observing a Category Three Gate, its subtle influence grew much stronger and harder to ignore.
Уулын оргилыг бараг хоёр хуваасан өргөн ан цав байлаа. Агуй шиг гүн тэр ангал дотор Үүдний харанхуй зөрөг лугшиж, эргэн тойрныхоо газрыг хадны хог хаягдлаар бүрхсэн байв.
Англи эх
There was a wide crack that had almost split the peak of the mountain in two. The dark rift of the Gate pulsed inside the cavernous schism, and there was stone debris littering the immediate area around it.
Олон хэлтэрхий эгц энгэрээр өнхөрч унасан бөгөөд хэдэн аварга чулуу бүр доош хүртэл өнхөрч, Хэвийн Бусынхан одоо нуугдаж байгаа харуулын ихэнх хэсгийг бяцалж, түүн рүү хүргэх замыг сүйтгэжээ.
Англи эх
Many shards had rolled down the steep slopes, while a few giant boulders had even reached all the way down, smashing large parts of the outpost the Irregulars were currently hiding in and decimating the road that led to it.
Хачирхалтай нь, тэр Хар Зүүдний Амьтдыг тэр дороо анзаарсангүй.
Англи эх
Strangely, he did not notice the Nightmare Creatures immediately.
Мөлхөгч сүүдэр нэрээ зөвтгөн мөлхсөөр ойртсоны дараа л Саннигийн биеэр гэнэт жихүүдэс гүйв. Тэр хадны завсар хэвтэх олон зуун дүрсийг анзаарав.
Англи эх
It was only after the creepy shadow, true to its name, crept closer that a sudden shiver ran through his body. Sunny noticed hundreds of shapes resting between the rocks.
Жигшүүрт амьтдын хуяг бүрхүүл уулын оройг хучсан цас шиг цагаан, бас хадны гадаргуутай төстэй тул тэднийг анзааралгүй өнгөрөх амархан байв. Тэд насанд хүрсэн хүнтэй адил том, аварга шавьж шиг харагдана. Зарим нь Сэрсэн, зарим нь Уруудсан, цөөн хэдэн томчууд нь бүр Гажсан зэрэгтэй байлаа.
Англи эх
The abominations were easy to miss because their carapaces were as white as the snow covering the top of the mountain, and had a texture that resembled rock. They looked like giant insects that were as large as adult humans. Some of them were Awakened, some were Fallen, and a few larger ones were even Corrupted.
Гэвч хагарсан оргилын сүүдэрт нуугдах асар том жигшүүрт амьтантай тэдний нэг нь ч эн тэнцэхгүй. Гөлгөр сүүн цагаан хитин бүрхүүлтэй, хөдөлгөөнгүй хар нүдтэй тэр хаш амьтан хэт томорсон, жигшмээр, мангас цохтой адилхан байв. Хирснээс гурав дахин том гэж хэлэхэд хилсдэхгүй бөгөөд зургаан хүчирхэг хөлтэй, зузаан хуягтай байлдааны тавцанг ч бяцалчих хүчтэй мэт аймшигт эрүүтэй ажээ.
Англи эх
None of them could compare to the enormous abomination hiding in the shadow of the shattered peak, however. With its smooth milky-white chitin and unmoving black eyes, the jade creature resembled an oversized, appalling, monstrous beetle. It was easily three times the size of the Rhino, with six mighty legs and terrifying mandibles that seemed powerful enough to crush heavily armored war platforms.
Хөдөлгөөнгүй жигшүүрт амьтныг харж байхдаа Санни гэнэт ямар нэг аймаар зүйл болох гэж буйг зөгнөх мэт жихүүцэв.
Англи эх
Looking at the motionless abomination, Sunny suddenly felt an eerie sense of foreboding.
Тэр Гэгээнтэн Тайрис, Мастер Жет, Уинтер нар руу гунигтай царайгаар харав.
Англи эх
He glanced at Saint Tyris, Master Jet, and Winter with a dark expression.
"…Дарангуйлагч байна, эргэлзээгүй. Том, зузаан хуягтай. Шавьж шиг. Удирдлага дор нь таван зуу орчим хамжлага байгаа, ихэнх нь Уруудсан. Бас дор хаяж хорь гаруй Гажсан орлогч байгааг анзаарлаа."
Англи эх
"...It's a Tyrant, alright. Large, thick armor. Resembles an insect. There are around five hundred drones under its command, many of them Fallen. I've noticed at least two dozen Corrupted lieutenants, as well."
Тэр хэсэг зуур гацаад, дараа нь дуудав:
Англи эх
He lingered for a moment, and then called out:
"Кимми!"
Англи эх
"Kimmy!"
Түүний бүлгийн зөн билэгч Төрхийн Чадвараа идэвхжүүлж, чулуун цохнуудын сүргийг огт өөр өнцгөөс харах боломж олгов.
Англи эх
The seer of his cohort activated her Aspect Ability, allowing him to see the swarm of stone beetles in a new light.
Тэдний бат бөх хуяг бүрхүүлийг судлан, Санни хэд хэдэн эмзэг цэгийг удаанаар тоочоод, харцаа Дарангуйлагч руу шилжүүлэв.
Англи эх
Studying their tough carapaces, Sunny slowly listed a few vulnerable points, then shifted his gaze to the Tyrant.
Хамжлагуудаас нь ялгаатай нь аварга цагаан цох илэрхий сул талгүй бололтой. Хүчирхэг амьтны хуяг үнэхээр тийм сайн юм уу, эсвэл Ким өөрөөсөө зэрэг, ангиараа хэт давуу дайсны хамгаалалтыг нэвт харж чадахгүй байгаа юм уу гэдгийг Санни мэдсэнгүй, гэхдээ үр дүн нь адилхан.
Англи эх
Unlike its minions, the giant white beetle did not seem to possess any pronounced weak spots. Sunny did not know whether the armor of the powerful creature was that good or whether Kim simply could not peer through the defenses of an enemy that outranked and outclassed her so much, but the result was the same.
Дарангуйлагчийг алах амаргүй болох нь.
Англи эх
Killing the Tyrant was not going to be easy.
Тэр цуглуулж амжсан багахан мэдээллээ хуваалцаад, бусад дарга нар руу эргэлзэнгүй харав.
Англи эх
He shared what little information he had been able to gather and glanced at the other officers with doubt.
"Тэгэхээр… одоо яах вэ?"
Англи эх
"So… what do we do now?"
Гэгээнтэн Тайрис чимээгүй байсан ч Мастер Жет инээмсэглэв.
Англи эх
Saint Tyris remained silent, but Master Jet smiled.
Түүний инээмсэглэл харанхуй бас хорон байлаа.
Англи эх
Her smile was dark and vicious.
"Өөр юу байх вэ? Ална."
Англи эх
"What else? We kill it."
Санни нүдээ цавчилав.
Англи эх
Sunny blinked.
"Яаж?"
Англи эх
"How?"
Сүнс Хураагч хэсэг хүлээснээ Тэнгэрийн Түрлэг рүү харав.
Англи эх
Soul Reaper waited for a few moments, then looked at Sky Tide.
Гэтэлсэн гараа эвхэв.
Англи эх
The Transcendent crossed her arms.
"Дарангуйлагчийг би хариуцна. Газарт уягдсан л бол би тэр амьтан руу ямар ч эрсдэлгүй довтолж чадна. Нэг цохилт бүрхүүлийг нь цуулахгүй бол арав нь цуулна. Арван цохилт бүтэхгүй бол зуу нь ажлаа хийнэ."
Англи эх
"I will handle the Tyrant. As long as it's bound to the ground, I can attack the creature with impunity. If one attack doesn't crack its shell, ten will. If ten attacks fail, a hundred will do the job."
Тэр Хэвийн Бусынхан руу хараад хөмсгөө зангидав:
Англи эх
She looked at the Irregulars and frowned:
"Гэхдээ дагалдагчидтай нь та нар өөрсдөө тооцоо бодох хэрэгтэй болно. Тэр ажил… амаргүй шүү."
Англи эх
"However, you will have to deal with its retinue. That task… is not going to be easy."
Уинтер пиг хийгээд, гэнэт хөхрөн инээв.
Англи эх
Winter snorted, and then suddenly laughed.
"Амаргүй? Амар гэж юу байдаг юм бэ?"
Англи эх
"Easy? What's that?"
Сэтгэгдлүүд
857-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…