Юу болсныг ойлгоход Саннид ганц агшин л хангалттай байлаа. Хоргодох байранд түгжигдсэн эрдэмтдийн нэг нь унтаад… нойрон дундаа Анхны Хар Зүүд рүү татагджээ.
Англи эх
It only took Sunny a split second to understand what had happened. One of the scientists locked in the shelter had fallen asleep… in their sleep, that person had been pulled into the First Nightmare.
Тэгээд үхсэн.
Англи эх
And died.
Шившлэгийн сорилт онцгой хатуу байсан ч юм уу, эсвэл тэр эрдэмтэн онцгой сул дорой байсан ч юм уу. Магадгүй зүгээр л аз нь дутсан байх. Эцсийн эцэст, энэ нь ямар ч ач холбогдолгүй байв.
Англи эх
Perhaps the trial of the Spell was especially harsh, or perhaps the scientist was especially weak. Perhaps luck was simply not on their side. In the end, it did not matter.
Чухал нь гэвэл, тэр хүний сүнсэн дэх Хар Зүүдний Үр цэцэглэж, үхлийн аюултай жигшүүрт амьтан Сэрүүн Ертөнцөд тавигдсан явдал байлаа.
Англи эх
What mattered was that the Seed of Nightmare in their soul bloomed, and a deadly abomination was unleashed into the waking world.
Цагаан лабораторийн нөмрөг дээрх час улаан цус. Хүн ба махан биеэр хийсэн аймшигт манекен хоёрыг холилдуулсан мэт жигтэй дүрс. Айдсын хашгираан, цочирдолд автсан нүднүүд. Хар Зүүдний Амьтан дөнгөж сая төрсөн хэрнээ хоргодох байран дахь хамгаалалтгүй энгийн иргэдийн дээр алуурчин галзуугаа аль хэдийн буулгаж эхэлжээ.
Англи эх
Crimson blood on the white lab coat. A grotesque figure that resembled a ghastly amalgamation of a human and a monstrous mannequin made of flesh. Screams of fear, eyes full of shock. Even though the Nightmare Creature had just been born, it already unleashed its murderous madness on the defenseless civilians in the shelter.
Бүгд л хожимдсон байв, автомат хамгаалалтын систем ч, газар доорх байранд харуулд гарсан цэргүүд ч… тэр байтугай Санни өөрөө ч.
Англи эх
Everyone was late to react, the automated defense systems, the sentries posted in the bunker… even Sunny himself.
Тэрбээр аль хэдийн сүүдэр рүү шумбаж байсан ч цусанд умбасан тулааны талбар ба хоргодох байрны хоорондох уудам зайг туулах тэр богинохон агшин Обел их багшийн хувьд амьд үлдэх, эс үлдэхийн заагийг шийдэж мэдэхийг ойлгож байлаа.
Англи эх
Although he was already diving into the shadows, he knew that the short moment it would take him to travel the vast distance between the bloodsoaked battlefield and the shelter could mean the difference between life and death for Professor Obel.
Гэгээнтнийг дуудах нь хурдан ажил л даа, гэхдээ түүнд ч гэсэн нэг хоёр секунд зарцуулагдана.
Англи эх
Summoning Saint was a fast affair, but it, too, took a second or two to complete.
Тиймээс тэр шууд үйлчлэх аргыг сонгов… Сүүдэр Биежүүлэхийг ашиглан хөгшин эрдэмтнийг ажиглаж байсан сүүдэртээ биет хэлбэр олж, галзуурсан Хар Зүүдний Амьтныг эсэргүүцэхийг тушаалаа.
Англи эх
So, he went for a measure that would be immediate… using Shadow Manifestation, he commanded the shadow that had been observing the old scientist to assume a tangible form and resist the frenzied Nightmare Creature.
Бараг тэр даруй хурц өвдөлт түүний бүх оршихуйг нэвт хатгав. Сүүдэр гэмтэл авсан нь, сүнс нь ч мөн гэмтсэн гэсэн үг.
Англи эх
Almost instantly, a sharp pain pierced his very being. The shadow sustained damage, which meant that his soul did, too.
…Санни сүнсний довтолгоог хичнээн удаа ч тэсч гарсан бай, тэдний өгөх зовлон хүн цочирдуулахаа больдоггүй ажээ.
Англи эх
…No matter how many times Sunny had endured soul attacks, the sheer agony of them was still a shock.
Зүрх ганцхан цохилох хооронд тэрбээр газар доорх хоргодох байрны булангуудад үүрлэсэн сүүдрээс өнхөрч гараад, өвдөлтийн дундуур нөхцөл байдлыг үнэлэх гэж эргэн тойрноо харав.
Англи эх
A single heartbeat later, he rolled out of the shadows nestling in the corners of the underground shelter and looked around, trying to evaluate the situation through the pain.
Хөөрхий эрдэмтэн жигтэй жигшүүрт амьтан болж хувирснаас хойш хэдхэн секунд л өнгөрсөн байлаа. Гэсэн ч хувирсан мангасын ойр байсан хэдэн хүн аль хэдийн үхчихсэн байв. Тэдний тасарсан мөчүүд цусанд хальтирсан шалан дээр тарж хэвтэнэ.
Англи эх
It had been only several seconds since the unfortunate scientist turned into a grotesque abomination. Still, several people that had been close to the transformed monstrosity were already dead. Their severed limbs littered the floor, which was slick with blood.
Амьтан өөрөө айж хорогдсон хэсэг энгийн иргэд рүү дайрч байсан бөгөөд тэдний дунд толгой нь эргэсэн их багш, Бэт хоёр байлаа. Залуу эмэгтэй хөгшнийг биеэрээ халхлахыг оролдож байсан ч энэ нь дэмий хэрэг байв, түүний эмзэг, жирийн махан бие амьтныг огтхон ч саатуулахгүй нь ойлгомжтой. Аймшгийн хашгираан агаарыг дүүргэв…
Англи эх
The creature itself was lunging at a group of terrified civilians, among whom were the dazed Professor and Beth. The young woman was trying to shield the old man with her body, which was useless, considering that the creature would not be slowed down at all by her fragile mundane flesh. Screams of horror filled the air…
Гэсэн хэдий ч жигшүүрт амьтан байрандаа гацчихсан юм шиг харагдана.
Англи эх
However, the abomination seemed to be stuck in place.
Учир нь мангас болон эрдэмтний хооронд бардам сүүдэр зогсож, түүнийг ганц гараараа түлхэн барьж байлаа. Нөгөө гараараа сүүдрийн хажууг нэвт хатгасан ясан хадуурыг атгаж, илүү гүн зүсэхэд нь саад болж байв.
Англи эх
That was because an arrogant shadow was standing between the monstrosity and the scientist, pushing it back with a hand. Its other hand was wrapped around a bone scythe that had pierced the shadow's side, preventing it from cutting deeper.
Саннигаас ялгаатай нь сүүдэр өвдөж буй шинжийг огтхон ч гаргасангүй… тэгэлгүй яахав! Хар Зүүдний Амьтны ирэнд шорлогдох мэт өчүүхэн, хамаагүй зүйлээс болж ёс журмаа алдах нь энэ онгироо новшийн хувьд зэрэг дор хэрэг байлаа. Тэр ч байтугай өөрөөс нь доогуур хүмүүсийн өмнө сул дорой, эвгүй байгаагаа харуулах хэмжээнд хэзээ ч доройтохгүй.
Англи эх
Unlike Sunny himself, the shadow did not show any sign of being in pain… well, of course! The haughty bastard was utterly above breaking decorum because of a small and inconsequential thing like being skewered by a Nightmare Creature's blade. More than that, it would never stoop so low as to show weakness or discomfort in front of its lessers.
…Тэгэхээр хэн бүхний өмнө л гэсэн үг. Хоёр ертөнц дэх хэн бүхэн л мэдээж өөрөөс нь доогуур.
Англи эх
…Which was everyone. Everyone in two worlds was, naturally, its lesser.
«Энэ амьтан ч гэж…»
Англи эх
'That guy…'
Яг тэр мөчид онгироо сүүдэр нэг хөлөө өргөөд жигшүүрт амьтны хэвлий рүү өшиглөж, түүнийг ухрааж унтал нь түлхэв. Дараа нь алга болж, шалан дээрх хар дүрс болон эргэж хувирлаа. Ажлаа аль хэдийн хийчихсэн нь тэр.
Англи эх
Right then, the haughty shadow raised one leg and kicked the abomination in the abdomen, sending it stumbling back. Then, it disappeared, turning back into a black silhouette on the floor. Its job was already done.
Үхсэн эрдэмтдийн нэгний цогцос дээгүүр харайж, Санни газар доорх хоргодох байрыг гялсхийн гатлаад, Хар Зүүдний Амьтныг тэнцвэрээ олж амжаагүй байхад нь довтлов. Тайтгарлын Нүгэл жигшүүрт амьтны биеийг бараг ямар ч эсэргүүцэлгүйгээр нэвт гарахад аймшигт мутант чимээгүйхэн газар унав.
Англи эх
Jumping over a body of one of the killed scientist, Sunny flashed through the underground shelter and attacked the Nightmare Creature before it could regain its balance. The Sin of Solace passed through the abomination without meeting almost any resistance, and then, the grisly mutant silently fell to the ground.
Харуулууд буугаа өргөж, таазанд суурилуулсан турель бууд амь орон, тасчигдсан жигшүүрт амьтан руу эргэсэн нь зөвхөн тэр үед л байлаа.
Англи эх
It was only then that the sentries managed to raise their rifles, and the turrets mounted on the ceiling came to life, swinging in the direction of the dismantled abomination.
Санни тэд бүгдээс хурдан байв.
Англи эх
Sunny had been faster than all of them.
[Та Сэрсэн мангас Ясан Алуурчныг хөнөөв.]
Англи эх
[You have slain an Awakened monster, Bone Slayer.]
Гэхдээ л… гэхдээ л…
Англи эх
But still… still…
Үхсэн амьтны дээр зогсох Саннигийн хөмсөг зангидагдаж, царай нь харлав.
Англи эх
Standing above the dead creature, Sunny scowled, a dark expression appearing on his face.
Тэр анзааралгүй өнгөрөөчихжээ. Анхаарал нь сарниж, эргэн тойронд юу болж байгааг мэдрэхээ больчихсон байжээ.
Англи эх
He had missed it. He had been distracted, and lost awareness of what was happening around him.
Энэ нь Саннид огт үгүй зан байлаа.
Англи эх
That was not like Sunny.
«Яаж ийм юм болчихов оо?»
Англи эх
'How did this happen?'
Түмэн Идэгчтэй тулалдаж байхдаа ч их багшаас нүд салгаагүй байсан хэрнээ, хэзээ нэгэн агшинд… анхаарал нь өөр тийш татагджээ.
Англи эх
He had been keeping an eye on the Professor even while fighting the Myriad Eater, but then, at some point… his attention was drawn elsewhere.
Дуудлагаас болсон уу? Тайтгарлын Нүглээс болсон уу? Эсвэл ширүүн тулааныг нэг нэгээр нь дамжин хуримтлагдсан ядаргаанаас болсон хэрэг үү? Эсвэл энэ бүгдийн нийлбэр үү?
Англи эх
Was it because of the Call? Was it because of the Sin of Solace? Or simply because of the accumulated exhaustion of having to fight intense battles one after another? A combination of all these reasons?
Ямар ч байсан Санни өөртөө сэтгэл дундуур байв. Шархадсан сүнсэнд нь үлдсэн өвдөлт бүтэлгүйтлийг нь сануулах мэт. Тэр Гажсан Адыг алж, тулаанд ялсан ч даалгавраа бараг л бүтэлгүйтүүлэх шахсан. Тоо томшгүй олон хүн үхэх дөхсөн.
Англи эх
In any case, Sunny was not happy with himself. The pain lingering in his wounded soul served as a reminder of his failure. He had killed a Corrupted Demon and won the battle, but almost failed his mission. Countless people had almost died.
Бүрхэг санаа алдаад Санни хаш илд болон Үхэшгүй Гинжийн дуулгыг буцаан тарааж, цонхигор царай, хөлсөнд норсон үсээ ил гаргав. Тэгээд эргэн тойрноо дахин нэг удаа харж, үхэгсдийг тоолон, амьд үлдэгсдийн айдастай царайг ажиглалаа.
Англи эх
With a grim sigh, Sunny dismissed the jade sword and the helmet of the Undying Chain, revealing his pale face and hair, which was damp with sweat. Then, he looked around one more time, counting the dead and observing the fearful expressions of those who survived.
«Хэдхэн секундийн дотор зургаан хохирогч. Хамаагүй, хамаагүй дор байж ч болох байлаа.»
Англи эх
'Six victims, in just a few seconds. It could have been much, much worse.'
Ийм дүгнэлтэд хүрсэн ч шалан дээр хэвтэх тасархай цогцосны аймшигт дүр төрхөд тэр жигшихгүй байж чадсангүй. Бүтэлгүйтсэн Анхны Хар Зүүдний үр дүнд Сэрсэн Мангас гарч ирэх гэдэг, азын муу гэж ийм л байх.
Англи эх
Despite this conclusion, he couldn't help but be appalled by the gruesome sight of the severed corpses laying on the floor. It was rotten luck, for an Awakened Monster to appear as a result of a failed First Nightmare.
"М… Мастер Санлесс! Та ирчихэж!"
Англи эх
"M, master Sunless! You're here!"
Цэргүүдийн нэг нь хөдөлгөөнгүй хэвтэх жигшүүрт амьтан руу чиглэсэн хэвээр түүн рүү дуудав.
Англи эх
One of the soldiers called out to him, still aiming at the unmoving abomination.
Санни аажуухан амьсгал гаргаад Обел их багш руу харж, түүнийг зүгээр байгаа эсэхийг шалгав. Бэт аюул аль хэдийн арилсныг ухааран ойлгож амжаагүй, хөгшнийг халхалсаар л байлаа.
Англи эх
Sunny exhaled slowly, then looked at Professor Obel, making sure that he was okay. Beth was still shielding him, slow to realize that the threat had been dealt with.
"…Тийм ээ. Буугаа буулгаж болно. Үхсэн."
Англи эх
"...Yeah. You can lower your rifles. It's dead."
Тэр хэсэг зогссоноо айж сандарсан энгийн иргэдийн бөөгнөрөл рүү хандав:
Англи эх
He lingered for a moment, and then addressed the terrified crowd of civilians:
"Нэг хүн Анхны Хар Зүүдэндээ бүтэлгүйтсэн болохоор… гэхдээ одоо бүх юм дууссан. Дээд давхарт болсон тулаан ч дууссан. Бид ялсан. Одоо та нар бүгд аюулгүй байх ёстой."
Англи эх
"Someone failed their First Nightmare, so… but it is over now. The battle upstairs is over, too. We won. You should all be safe now."
«…Одоохондоо л.»
Англи эх
'...For now.'
Мэдээж, сүүлчийн хэсгийг тэр чангаар хэлсэнгүй. Харин Санни цогцос руу дахин ширтээд шүдээ хавирав. Ялалт ийм гашуун санагдсан нь анх удаа байлаа. Үнэндээ, одоог хүртэлх хамгийн хүчтэй дайснуудынхаа нэгийг хөнөөсөн хэрнээ Санни юу ч ялсан мэт санагдахгүй байв.
Англи эх
Of course, he did not say that last part aloud. Instead, Sunny stared at the bodies once again and gritted his teeth. This was the first time when a victory felt so bitter. In fact, despite having killed one of his most powerful foes yet, Sunny did not feel like he had won anything at all.
Өдөр ирэх тусам байдал улам л дордсоор.
Англи эх
Things were getting worse and worse with each day.
Долоо хоног… хоёр долоо хоног…
Англи эх
A week… two weeks…
Ариадна тэднийг бүгдийг нь авч явахаар ирэх хүртэл дахиад хичнээн хүн үхэх бол?
Англи эх
How many more people would die before the Ariadne arrived to take them all away?
Цусан шалбаагт зогсох, хэдэн зуун айсан энгийн иргэд талархал, тайвшралаар дүүрэн харцаар ширтэх Саннид үүний хариулт байсангүй.
Англи эх
Standing in a puddle of blood with hundreds of frightened civilians looking at him with gratitude and relief, Sunny had no answer.
Сэтгэгдлүүд
887-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…