Санаандгүй нээгдсэн Үүдийг цэвэрлэсний дараа LO49-ийн хэрэм дотор байдал намжив. Дараагийн хэдэн өдөр Санни болон түүний хамтрагчдад хийх юм төдийлөн байсангүй. Тэд зүгээр л амарч, сэрэмжтэй байх ёстой байв… бас юу юунаас илүү, нойргүй байх хэрэгтэй байлаа.
Англи эх
After cleaning up the unexpected Gate, things settled down within the walls of LO49. For the next few days, Sunny and his cohort did not have a lot to do, they just had to rest, remain vigilant… and above all else, stay awake.
Тэр ажил Саннид гайхмаар хэцүү санагдав. Дэвшсэн хүний хувьд хоёр долоо хоног унтахгүй тэсэх нь түүнд юу ч биш байх учиртай. Гэвч сүнс нь гэмтсэнээс болж тэрбээр сульдаж, хачин залхуу бэлбэгэр болсон байлаа.
Англи эх
That task turned out surprisingly hard for Sunny. As an Ascended, he should have had no problem with keeping himself from falling asleep for a couple of weeks. However, because of the damage his soul had sustained, he felt weak and strangely lethargic.
Санни судалгааны байгууламжид байрлаж буй Сэрэгсдийн адил дарамтад байсангүй. Тэр Зүүдний Орон руу явалгүйгээр унтаж чадах байсан ч цэргүүд нь нүдээ аньчихгүй гэж хүчээ шавхан тэмцэж байхад ингэх нь сайн удирдагч, зарчимч эр хүний хийх зүйл биш мэт санагдав.
Англи эх
Sunny was not under the same pressure as the Awakened stationed at the research facility. He could allow himself to fall asleep without traveling to the Dream Realm, but doing so while his soldiers were struggling to keep themselves awake did not seem like something that a good leader and a man of conviction would do.
Дээр нь нүдээ аньмагц л ямар нэг зүйл аймшигтай буруугаар эргэх юм шиг учир утгагүй мэдрэмж түүнийг орхисонгүй.
Англи эх
Additionally, he had an unreasonable feeling that the moment he closed his eyes, something was going to go horribly wrong.
Минут, цагууд тэсвэрлэхийн аргагүй удаан өнгөрч байсан ч оюуны ядаргаа нь цаг хугацаа өнгөрөх тусам багасах шинжгүй байлаа. Харин ч Дуудлагын сэм шахалтад хөтлөгдөн улам л нэмэгдэж байв.
Англи эх
Minutes and hours passed with an excruciating slowness, but his mental exhaustion did not seem to diminish with the passage of time. Instead, it only grew, aggravated by the insidious pressure of the Call.
Мэдээж сүнсний шарх мөнхийн биш. Цаг хугацааны эрхээр өөрөө эдгэдэг бөгөөд энэ удаагийнх нь Саннигийн урьд авч байсан шархнуудын дотор хамгийн хүнд нь ч биш байлаа. Ихэмсэг сүүдэр ч бүрэн эдгэрэх замдаа явж байв. Бусад сүүдэр түүнийг тойрон их л шуугилдаж байсан ч бардам нөхөр тоохгүй юм шиг дүр эсгэнэ.
Англи эх
Of course, soul wounds were not permanent. They healed naturally over time, and that one in particular was not even the worst one Sunny had ever received. The haughty shadow, too, was on its way to full recovery. The other shadows fussed around it a lot, but the arrogant guy pretended to not care.
Гэвч нууцхандаа энэ бүх анхаарал түүнд таалагдаж байгаа бололтой.
Англи эх
Secretly, though, he seemed to be enjoying all the attention.
«Бүү унт, бүү унт, бүү унт…»
Англи эх
'Don't sleep, don't sleep, don't sleep…'
Харанхуй далай руу харсан хэрмийн орой дээр Санни духаа хэрмийн ирмэгт наан, дараа нь толгойгоо түүнд хэд хэдэн удаа хөнгөхөн цохив.
Англи эх
On top of the wall overseeing the dark ocean, Sunny pressed his forehead against the lip of the wall, and then lightly struck his head against it several times.
«Аа, ямар ядаргаатай юм бэ.»
Англи эх
'Ah, how annoying.'
Судалгааны байгууламжид түүний хийж болох ашигтай юм алга, энэ нь уйдлын аюултай мэдрэмжийг улам дэвэргэж байв. Тэд сүлжээнээс тасарсан тул тэр ямар ч зугаа цэнгэл үзэж, Рэйнээс мессеж хүлээж авч чадахгүй. Зүүдний Орон руу ч явж болохгүй, тиймээс уйтгартай тусгаарлалт бүрэн төгс болжээ.
Англи эх
There was nothing useful for him to do in the research facility, which only aggravated the dangerous feeling of boredom. They were disconnected from the network, which meant that he could not access any entertainment or receive messages from Rain. They could not travel to the Dream Realm, making the tiresome isolation complete.
Мэдээж тэр янз бүрийн сонирхолтой ажилд умбаж болох л байлаа. Санни нэхээсний туршилтаа үргэлжлүүлж ч болно, Обел их багштай сонирхолтой яриа өрнүүлж ч болно… Ластер, Ким хоёр цөмөө дүүргэснийхээ дараа хэр ахисныг очиж шалгаж ч болно…
Англи эх
Of course, he could immerse himself in all kinds of interesting endeavors. Sunny could continue his experiments with weaving, or hold an engaging conversation with Professor Obel… he could go and check how much Luster and Kim had improved after saturating their cores…
Гэвч энэ бүхэн тархиа гашилгахыг шаардах бөгөөд түүнийг улам л ядраах байв.
Англи эх
But all of that demanded mental strain, which would only make him more tired.
Тэр хараал идсэн хөлөг хурдан ирчихдэг ч болоосой…
Англи эх
That damned ship couldn't arrive any sooner…
Нөхцөл байдлын талаар дургүйцэн эргэцүүлж байтал ганц дүрс хэрэм дээр гарч ирээд түүн рүү ойртов. Энэ бол ямар нэг шалтгаанаар Санниг хайж яваа бололтой Бэт байлаа. Тэр ердийн лабораторийн цагаан халаадныхаа гадуур урт парк хүрэм өмсжээ.
Англи эх
As he was resentfully contemplating the situation, a lone figure ascended the wall and approached him. It was Beth, who seemed to be searching for Sunny, for some reason. She was wearing a long parka on top of the usual lab coat.
Санни түүн рүү гунигтай харан асуув:
Англи эх
He looked at her bleakly, and asked:
"Юу вэ?"
Англи эх
"What?"
Бэт хөмсгөө зангидав.
Англи эх
She glowered.
"«Юу вэ» гэж юу гэсэн үг вэ? Би ч гэсэн далай харж болохгүй юм уу?"
Англи эх
"What do you mean, "what"? Can't I look at the ocean, too?"
Санни түүн рүү хэсэг ширтсэнээ нүүрээ буруулав.
Англи эх
Sunny stared at her for a moment, then turned away.
"Дураараа."
Англи эх
"Be my guest."
Залуу эмэгтэй хэсэг хугацаанд чимээгүй байлаа. Нэг хоёр минут чимээгүй өнгөрсний дараа тэр эвгүйхэн хэлэв:
Англи эх
The young woman remained silent for a while. After a minute or two passed in silence, she said awkwardly:
"Ямартай ч… тэр удаа болсон явдлын тухайд… чи тийм ч хэрэггүй амьтан биш юм байна. Мастерийн хувьд."
Англи эх
"Anyway… about what happened that time… I guess you are not completely useless. For a Master."
Санни амныхаа нэг булангаар инээмсэглэв.
Англи эх
Sunny smiled with a corner of his mouth.
"…Энэ чинь баярлалаа гэж хэлж байгаа арга чинь үү?"
Англи эх
"...Is this your way of saying thank you?"
Бэт доош харсан ч гэнэтхэн чин сэтгэлээсээ хариулав:
Англи эх
Beth looked down, but then answered with unexpected sincerity:
"Тийм. Өөрөөр хэлбэл… баярлалаа. Надаас болон бусад бүх эрдэмтнээс. Хэрэв чи байгаагүй бол… их багш магадгүй…"
Англи эх
"Yes. I mean… thank you. From me and all the other scientists. If it wasn't for you… Professor might have…"
Санни хар давалгааг чимээгүйхэн ажиглав.
Англи эх
He studied the black waves silently.
"Надад битгий талархаарай. Хэрэв би ажлаа сайн хийсэн бол анхнаасаа тийм юм болохгүй байсан. Би хайнга хандсан."
Англи эх
"Don't thank me. If I did my job well, that wouldn't have happened, in the first place. I was negligent."
Залуу эмэгтэй гэнэт ёжтой пиг хийн, гунигт уур амьсгалыг бут цохив.
Англи эх
The young woman suddenly scoffed, ruining the somber mood.
"Хөөх! Ямар гоё юм бэ. Чи өөрийгөө их л өндөрт тавьдаг юм аа, Мастер Санлесс?"
Англи эх
"Gosh! How cool. You are very full of yourself, aren't you, Master Sunless?"
Санни зүгээр л ярзайв.
Англи эх
Sunny simply grinned.
"Мэдээж. Өөр хэнийг өндөрт тавих юм бэ?"
Англи эх
"Naturally. Who else am I going to be full of?"
Бэт санаа алдав.
Англи эх
Beth sighed.
"Гэлээ ч… чи бас л хүн шүү дээ. Сэрэгсэд энэ үнэнийг байнга мартдаг юм шиг санагддаг. Тиймээс өөртөө хэт хатуу битгий хандаарай. Зүгээр л их багшийг амьд байлга. Тэр л хангалттай."
Англи эх
"Still… you are a human, too. Awakened often seem to forget that fact, so don't be too hard on yourself. Just keep the Professor alive. That is enough."
Тэр толгой дохив.
Англи эх
He nodded.
"…Төлөвлөгөө маань ч тийм."
Англи эх
"...That's the plan."
Үүгээр тэр хэдэн хором эргэлзэн зогссоноо түүнийг ганцааранг нь орхиод явав.
Англи эх
With that, she lingered for a few moments, and then left him alone.
Санни байлдааны хөлгийн сүрлэг дүрс тэнгэрийн хаяанд гарч ирэхийг төсөөлөн алсыг ширтэв.
Англи эх
Sunny stared into the distance, imagining the formidable silhouette of the battleship appearing on the horizon.
«Эндээс гармагцаа нэг долоо хоног тасралтгүй унтана. Өө, үгүй… унтах тухай битгий бод… унтах… унтах… унтах…»
Англи эх
'When I get out of this place, I'm going to sleep for a week straight. Argh, no… don't think about sleep… sleep… sleep…'
Тэр нүүрээ үрчийлгэн, өөрийгөө алгадаад эргэв. Нэг аяга хүчтэй, гашуун кофе олох цаг нь болжээ…
Англи эх
He grimaced, then slapped himself and turned around. It was time to go and find himself a cup of strong, bitter coffee…
Орой ч өглөө ч ялгаагүй дараагийн өглөө танил дүрс Хирс рүү ойртов. Дээвэр дээр нь суугаад өдөөгч наалтыг эргүүлж тоглож байсан Санни доош харж, хөмсгөө өргөв.
Англи эх
The next morning, which was no different from the evening, a familiar figure approached the Rhino. Sunny, who was sitting on its roof and fiddling with a stimulator patch, looked down and raised his eyebrow.
"Вэрн үү? Ямар нэг юм болов уу?"
Англи эх
"Verne? Did something happen?"
Өндөр Дэвшсэн дээш хараад хэдэн хором чимээгүй байлаа. Түүний тайван, ядарсан нүдний доор хар хүрээ тогтжээ.
Англи эх
The tall Ascended looked up and remained silent for a few moments. There were dark circles under his calm, weary eyes.
"…Тийм. Нэг юм болсон."
Англи эх
"...Yes. Something happened."
Санни гэнэт сэтгэл түгшин хөмсгөө зангидав.
Англи эх
Sunny frowned, suddenly feeling uneasy.
"За, юу болов?"
Англи эх
"Well, what is it?"
Вэрн санаа алдав.
Англи эх
Verne sighed.
"Миний цэргүүдийн нэг сураггүй алга болсон."
Англи эх
"One of my soldiers is missing."
Алга болсон цэрэг шөнө дунд амьдрах байрнаас гайб болжээ. Өглөө тэр харуулдаа гараагүй үед л түүний байхгүй нь анзаарагдсан байлаа.
Англи эх
The missing soldier had disappeared from the living quarters in the middle of the night. The man's absence was noticed in the morning, when he failed to assume his post.
Тэр бол нутгийн гарнизоны зуун Сэрсний нэг, офицер болох замдаа явсан туршлагатай дайчин байв. Хоцрох нь түүний зан чанарт байдаггүй байлаа.
Англи эх
He was one of the hundred Awakened of the local garrison, an experienced warrior who had been on track to becoming an officer. Tardiness was not in his nature.
Санни, Вэрн хоёр цэргийн амьдарч байсан барилга руу алхахад тэднийг тойрон хурцадмал уур амьсгал нөмөрч байв. Санни ойлгомжтой асуултуудыг асууж байлаа:
Англи эх
As Sunny and Verne walked toward the building where the soldier had resided, there was a tense atmosphere around them. Sunny was asking the obvious questions:
"Байгууламжийг нэгжсэн үү?"
Англи эх
"Have you searched the facility?"
Нөгөө Мастер толгой дохив.
Англи эх
The other Master nodded.
"Тийм, түүний нэвтэрч болох бүх хэсгийг. Хаана ч ул мөр алга."
Англи эх
"Yes, every area that he could have access to. There is no sign of him anywhere."
Санни хөмсгөө зангидав. Хүмүүс зүгээр л агаарт уусан алга болдоггүй… ер нь бол тэгдэггүй… ялангуяа хэн ч анзааралгүйгээр.
Англи эх
Sunny frowned. People did not just vanish into thin air… well, usually, they didn't… especially with no one noticing.
"Хамгаалалтын камерууд яасан? Юм бичсэн үү?"
Англи эх
"What about security cameras? Did they record anything?"
Вэрн шүдээ зууснаа толгой сэгсрэв.
Англи эх
Verne gritted his teeth, then shook his head.
"Ажиглалтын системийн ихэнх нь цасан шуурганы үеэр эвдэрсэн. Үлдсэн багахан хэсэг нь Сэг Идэгчийн Үүдний хөндлөнгийн нөлөөнөөс болж бараг хэрэггүй. Ашиглаж болох бичлэг байхгүй."
Англи эх
"Most of the observation system went down during the blizzard. What little remains is almost useless because of the interference from the Scavenger Gate. There are no recordings that we can use."
Тэд хуаранд хүрч, алга болсон цэргийн хувийн өрөө рүү явав. Өрөөний үүдэнд хэдэн Сэрсэн аль хэдийн царай нь түгшсэн байдалтай бөөгнөрөн зогсож байлаа.
Англи эх
They arrived at the barracks and proceeded to the missing soldier's personal room, in front of which a few Awakened were already crowding with worried expressions on their faces.
Дотогш орохдоо Санни сэтгэлийн түгшүүр нь улам хүчтэй болж байгааг мэдрэв.
Англи эх
Walking inside, Sunny felt his unease growing stronger.
Учир нь тэнд… юу ч байсангүй.
Англи эх
That was because there was… nothing.
Жижигхэн өрөөнд ямар нэг зүйл болсныг илтгэх юу ч алга. Тэмцэлдсэн шинж ч, цусны дусал ч, агаарт үлдсэн ер бусын үнэр ч үгүй. Өвөрмөц нүд, хүний бус зөн совинтой түүнд ч гэсэн хэвийн бус зүйл нүдэнд тусахгүй байв.
Англи эх
Nothing in the small room said that something had happened there. There were no signs of a struggle, no drops of blood, no unusual smells lingering in the air. Even with his special eyes and unnatural intuition, he could not notice anything out of the ordinary.
Гэсэн ч Санни өчүүхэн нарийн зүйл бүрийг хараа болон Сүүдрийн Мэдрэмжээрээ заавал нягталж үзэв. Мөн сүүдрүүдээ байгууламжийг бүхэлд нь самнуулахаар илгээсэн боловч… ямар ч үр дүнгүй байлаа.
Англи эх
Still, Sunny made a point of studying every small detail, both with his vision and Shadow Sense. He sent his shadows to sweep through the facility, too… with no result whatsoever.
Цэрэг үнэхээр л ямар нэг байдлаар агаарт уусан алга болжээ.
Англи эх
The soldier had, indeed, somehow vanished into thin air.
Хэсэг хугацааны дараа Санни Вэрн рүү харж, жаахан эвгүй асуулт асуув:
Англи эх
After a while, Sunny looked at Verne and asked a somewhat awkward question:
"Тэр… оргосон байж болох уу?"
Англи эх
"Could he have… deserted?"
Вэрн түүн рүү хоосон ширтэв.
Англи эх
Verne stared at him blankly.
"…Хаашаа явах юм?"
Англи эх
"...Where would he go?"
Санни толгой дохив. Хэн нэгэн ухаан алдаад энэ алслагдсан станцаас зугтахаар шийдсэн ч явах газар гэж байхгүй.
Англи эх
Sunny nodded. Even if someone had lost their mind and decided to run away from the remote station, there was nowhere for them to go.
Харин нөгөө Мастер шүдээ зуув.
Англи эх
The other Master, meanwhile, gritted his teeth.
"Чамайг миний анзаараагүй зүйлийг олж харна гэж найдаж байсан юм. Юм олов уу?"
Англи эх
"I hoped that you would be able to notice something that I missed. Have you found anything?"
Санни хэсэг хугацаанд чимээгүй байв. Эцэст нь тэр ядарсан байдалтай санаа алдан толгой сэгсрэв.
Англи эх
Sunny remained silent for a while. Eventually, he sighed tiredly and shook his head.
"Үгүй. Юу ч үгүй…"
Англи эх
"No. Nothing…"
Сэтгэгдлүүд
888-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…