Хамгаалалтын төвийн хурлын танхимыг гунигтай чимээгүй байдал бүрхэв. Эцэст нь түүнийг анх эвдсэн хүн Вэрн байлаа. Тэрбээр цэх зогсоод Санни руу харж, хүнд дуугаар:
Англи эх
A somber silence settled in the conference room of the security center. Eventually, Verne was the first to break it. Straightening, he looked at Sunny and said in a heavy tone:
"Миний… миний хийж чадах дээд зүйл бол өөрийн Сэрэгсдээс сайн дурынхныг хүсэх. Унтах эрсдэлийг үүрэх хүмүүсийг. Зарим нь үхэж магадгүй ч цөөн хэд нь Зүүдний Орноос мэдээ авчирч таарна. Тэгээд л газраар нүүлгэн шилжүүлэх тухай ярилцаж болно."
Англи эх
"The… the best I can do is ask for volunteers among my Awakened. To risk falling asleep. Some of them might die, but a few should return with the news from the Dream Realm. Then, we can discuss evacuation by land."
Санни юу ч хэлэлгүй түүн рүү ширтэв. Уур нь гэнэт замхарч, оронд нь зөвхөн ядаргаа, харамсал, бас бүрхэг хар гомдол л үлджээ.
Англи эх
Sunny stared at him without saying anything. His anger was suddenly gone, and instead, all that was left was fatigue, regret, and a vague feeling of dark resentment.
«Хамаг юм нь хараал идээсэй…»
Англи эх
'Damn it all…'
Хэрэв Вэрн үнэхээр сайн дурынхныг Зүүдний Орон руу илгээвэл, заримых нь хувьд энэ нь буцалтгүй аян болно гэдгийг мэдсээр байж илгээвэл… тэд найман цаг орчмын дараа эргэж ирнэ. Хойд зүгт юу болж байгааг мэдэх нь Саннид асар их тус болох байлаа.
Англи эх
If Verne indeed sent volunteers into the Dream Realm, even knowing that it would be a one-way trip for some of them… they would return in about eight hours. Finding out what was happening up north would help Sunny tremendously.
Гэвч найман цаг хэтэрхий удаан.
Англи эх
But eight hours was too long.
Улам бүр өсөх сандрал нь аль хэдийн түүний амьсгалыг боох шахаж байв. Тэдэнд найман цаг бүү хэл, найман минут үлдсэн эсэхийг ч тэр мэдэхгүй байлаа.
Англи эх
His growing panic was already almost suffocating. He did not know if they had eight minutes left, let alone eight hours.
"Цаг алга. Чи тэгж болохгүй."
Англи эх
"There's no time. You can't."
Вэрн ширээ түшин хэсэг зуур нүдээ анив. Түүний толгойд юу эргэлдэж байгааг таахад бэрх ч хатуу ширүүн цэргийн хүнийг ятгаж чадахгүй гэдгийг Санни яагаад ч юм мэдэж байлаа.
Англи эх
Verne leaned on the table and closed his eyes for a moment. It was hard to know what was going through his mind, but Sunny somehow knew that he would not be able to convince the stern officer.
Зүрх нь хүйт даав.
Англи эх
His heart felt cold.
«Аа, энэ мэдрэмж… энэ гашуун мэдрэмж. Нэлээн удаж амсаагүй юм байна даа, бодвол.»
Англи эх
'Ah, that feeling… this bitter feeling. I have not tasted it in a while, I think.'
Яг тэр мөчид Вэрн гэнэт хэлэв:
Англи эх
At that moment, Verne suddenly said:
"…Том цуваа хүрч чадахгүй. Харин ганц, бат бөх тээврийн хэрэгсэл хүрч магадгүй."
Англи эх
"...A large convoy won't make it. But a single, robust vehicle probably can."
Санни хөмсгөө зангидав. Ядарснаас ч болов уу, бодлын утсыг даган мөрдөх гэж ядаж байлаа.
Англи эх
Sunny frowned, struggling to follow the line of thought, perhaps due to his exhaustion.
"Яг юу хэлэх гээд байна?"
Англи эх
"What exactly do you mean?"
Нас ахисан Мастер түүн рүү хараад хачин тайвнаар мөрөө хавчив.
Англи эх
The older Master looked at him and shrugged with strange calmness.
"Бүх малаа нэг бэлчээрт тавих хэрэггүй гэж хэлж байна. Чиний даалгавар энэ байгууламжийн хүн бүрийг хамгаалах биш шүү дээ, Санлесс. Минийхээс ялгаатай нь. Чиний даалгавар бол нэг тодорхой, үнэ цэнэтэй хүнийг аврах. Гэхдээ бид хоёулаа үүргээ чадах чинээгээрээ биелүүлэх ёстой. Тиймээс… Обел их багшийг аваад хуягт тээвэрлэгчээ ачаад, нэн даруй яв."
Англи эх
"I mean that we don't have to put all our eggs in one basket. Your mission is not to protect every person in this facility, Sunless. Unlike mine. Your mission is to rescue one specific, high-value target. Both of us have to carry out our duty to the best of our ability, though. So… take Professor Obel, load up your APC, and leave immediately.
Ингэвэл чиний таамаг зөв болж таарсан ч гэсэн… хүн төрөлхтний хувьд бүрэн хохирол болохгүй.
Англи эх
This way, even if your theory is right, it won't be… a total loss for humanity."
Хэлэгдсэн зүйл ч их, хэлэгдээгүй үлдсэн зүйл ч их байв. Гэвч зарим үгийг чангаар хэлэх шаардлага байсангүй. Хоёр Мастер хэдэн хором бие бие рүүгээ харж, үггүйгээр ойлголцов. Эцэст нь Саннигийн амны булан татвалзав.
Англи эх
There was a lot that had been said, and a lot that had remained unsaid. But there was no need to speak some words aloud. The two Masters looked at each other for a few moments, a silent understanding between them. In the end, the corner of Sunny's mouth twitched.
"Би ч гэсэн чамайг буруу гэж бодсоор л байна. Хүмүүс оролдож үзэхээсээ өмнө юу боломжтой, юу боломжгүйг мэддэггүй. За… ядаж миний амьдралд ихэнхдээ тийм л байсан."
Англи эх
"I still think that you are wrong. People don't know what is possible and what is impossible until they try it. Well… that was often the case, at least, in my life."
Вэрн зүгээр л толгой дохив.
Англи эх
Verne simply nodded.
"Тэгвэл намайг буруу гэдгийг батлаад өг, Санлесс. Чамд амжилт хүсье."
Англи эх
"Then prove me wrong, Sunless. I wish you luck."
Санни ярвайж, ганц хоёр хором саатаад, эргэв. Хормын дараа тэр өрөөнөөс алга болсон байлаа.
Англи эх
Sunny grimaced, lingered for a second or two, and then turned around. A moment later, he was gone from the room.
Түүнд хэлэх үг ч үгүй, дэмий үрэх цаг ч үгүй байв.
Англи эх
He had nothing more to say, and no time to waste.
Цаг огт үлдсэнгүй.
Англи эх
There was no time at all.
Аймшигтай яаруу мэдрэмжинд хөтлөгдсөн Санни Сүүдрийн Алхам ашиглан шууд судалгааны төвийн дотор гарч ирэв. Энэ удаад Бэт түүнийг хараад бүр ч их цочив.
Англи эх
Feeling a frightening sense of urgency, Sunny used Shadow Step to appear directly inside the research center. This time, Beth was even more surprised to see him.
"Та… хүлээгээрэй, байж боломгүй… Мастер Санлесс, та санамсаргүй, зүгээр л зугаацах гэж намайг айлгаад байгаа юм биш биз?"
Англи эх
"Are you… wait, no way… Master Sunless, do you perchance keep frightening me just for fun?"
Тэр толгой сэгсрээд эргэн тойрноо харж, залуу эмэгтэйг ойртож ирэхийг дохив. Түүний хэлэх зүйлийг бусдын чихнээс нуух хэрэгтэй байлаа.
Англи эх
He shook his head, looked around, and then beckoned for the young woman to come closer. What he had to say needed to be kept from other ears.
Бэт хөмсгөө зангидан Обел их багшийн хажуугаас холдож, түүний зогсож буй газар луу ирэв. Санни түүнийг мөрнөөс нь шүүрэн авч, ёс горим үл хайхран залуу эмэгтэйг зэргэлдээ өрөө рүү чирэв.
Англи эх
Frowning, Beth left Professor Obel's side and walked over to where he was standing. Grabbing her by the shoulder, Sunny unceremoniously dragged the young woman to an adjacent room.
"Юу… чи тамын юу хийж байна гэж…"
Англи эх
"Wha… what the hell do you think you're…"
Тэр хаалгыг хаагаад эргэхэд хонхойж, солиорсон мэт гялалзах нүд нь Бэтийг жихүүцүүлэв.
Англи эх
He closed the door and turned around, his sunken, manic eyes making Beth shudder.
"Дуугүй байгаад сонс. Төлөвлөгөө өөрчлөгдлөө."
Англи эх
"Be quiet and listen. There has been a change of plans."
Бүгдийг нарийн тайлбарлах цаг байхгүй тул Санни зөвхөн хэрэгтэй хэсгийг нь л хэлэв, их багш аюулд орсон, түүнийг нэн даруй нүүлгэн гаргах ёстой гэж.
Англи эх
With no time to explain everything in detail, Sunny just told her the necessary parts, that the Professor was in danger, and that he had to be evacuated immediately.
Гэнэтийн энэ мэдээг ойлгож хүлээн авахад амаргүй, хэрэв Бэт тэр дороо сонсохоос татгалзвал үхэлд хүргэж мэдэх саатал гарч болзошгүй байсан тул Санни түүний сэтгэлд гүн шингэсэн үнэт зүйлс, өвгөнд үнэнч байх, түүнийг амьд үлдээх хүсэл дээр нь тоглохоор үгээ сонгов.
Англи эх
That sudden revelation was hard to digest, and there would be a potentially fatal delay if Beth refused to listen immediately, so Sunny constructed his words in a way that played on her deeply ingrained values, loyalty to the old man and the desire to keep him alive.
Бэтийн нүд томорчээ.
Англи эх
Beth's eyes widened.
"Гэхдээ… гэхдээ яагаад над дээр ирсэн юм бэ? Яагаад их багшид шууд хандсангүй вэ?"
Англи эх
"But… but why come to me? Why didn't you just approach the Professor?"
Санни зүгээр л толгой сэгсрэв.
Англи эх
Sunny simply shook his head.
"Обел их багш бол эрхэмсэг хүн. Өөрийгөө аврахын тулд хүмүүсээ орхихыг хүсэхгүй… тиймээс чи түүнийг ятгах хэрэгтэй. Хурдан. Эцсийн эцэст чи л түүнийг хамгийн сайн мэднэ."
Англи эх
"Professor Obel is a noble man. He would be reluctant to leave his people to save himself… so, I need you to persuade him. Fast. You know him best, after all."
Залуу эмэгтэй ойлгосоор ч үгүй байв.
Англи эх
The young woman still did not understand.
"Гэхдээ… гэхдээ бүгдийг нь авч явж болдоггүй юм уу?"
Англи эх
"But… but can't we just take everyone?"
Хоолой нь сулхан сонсогдов.
Англи эх
Her voice was small.
Санни үүнийг хийж чадахгүй гэдгээ мэдэж байсан тул түүн рүү гунигтай харав.
Англи эх
Sunny looked at her somberly, knowing that was something that he couldn't do.
"Миний тээврийн хэрэгсэлд тодорхой тооны л хүн багтана. Одоо яваад миний хэлснийг хий. Бидний алдах минут бүр амь, үхлийг шийдэж мэднэ."
Англи эх
"My vehicle can only carry so many people. Now, go and do what I said. Every minute we waste can mean the difference between life and death."
Бэт мангуурсан байдалтай толгой дохиод, аажуухан эргэж, цагаан халаадаа засаад өрөөнөөс гарав.
Англи эх
Beth nodded in a daze, then slowly turned around, rearranged her lab coat, and left the room.
Санни онгорхой хаалганы завсраар их багшийг хүрээлсэн эрдэмтэд рүү харчихаад ичсэндээ нүүр буруулав. Гэвч өөрийгөө өрөвдөх энэ сул дорой байдал ганцхан хором л үргэлжилсэн юм.
Англи эх
Sunny looked through the crack of the opened door at the scientists surrounding the professor, and then turned around in shame. However, this self-indulgence only lasted a second.
Түүнд харамсах цаг ч байсангүй.
Англи эх
He had no time for regret, either.
Сүнсний хүчээ хэр их зарцуулахыг ч тоолгүй Санни сүүдрүүдээр аялж, удалгүй Хирсийн дэргэд гарч ирэв. Дотор нь гурван сүүдэр мэдрэгдэж байхад Ластер, Ким, Квентин гурав хуягт тээвэрлэгчийн өмнө зогсож байлаа.
Англи эх
Not caring about the expenditure of essence, Sunny traveled through the shadows and soon appeared near the Rhino. He could feel three shadows inside, while Luster, Kim, and Quentin were standing in front of the APC.
Түүнийг анзаарангуут тэд цэх зогсов.
Англи эх
Noticing him, they straightened their postures.
"Ахмад аа! Өө… би таны хэлснээр хийсэн."
Англи эх
"Captain, sir! Uh… I did as you told."
Санни Ластер руу нэг харж толгой дохив.
Англи эх
Sunny glanced at Luster and nodded.
"Яв, асаах ажиллагааг эхлүүл. Хирс хэзээ ч хамаагүй хөдлөхөд бэлэн байх ёстой."
Англи эх
"Go and run the startup sequence. I want the Rhino to be ready to depart at any second."
Залуугийн нүд бүлтийсэн ч юу ч асуулгүй нүхэн хаалга руу шумбан оров. Санни, Ким, Квентин гурав хатгах хүйтэнд үлдэв.
Англи эх
The young man's eyes turned into circles, but he swiftly dove into the hatch without asking any questions. Sunny, Kim, and Quentin were left alone in the biting cold.
Зүрх нь галзуу мэт цохилохыг мэдэрсээр Санни тэнгэр өөд харав.
Англи эх
Feeling his heart beating wildly, Sunny looked up at the sky.
Тэнгэрийг цагаан манан бүрхсэн байлаа.
Англи эх
The sky was covered by white haze.
«…Цасан шуурга дахиад эхэлж байна.»
Англи эх
'...The blizzard is starting again.'
Яг тэр үед Квентин болгоомжтой асуув:
Англи эх
At that moment, Quentin cautiously asked:
"Ахмад аа… уучлаарай, гэхдээ яг юу болоод байгаа юм бэ?"
Англи эх
"Captain… I am sorry, but what exactly is happening?"
Санни баатарлаг Эдгээгч рүү товчхон харав.
Англи эх
He gave the gallant healer a short glance.
"Бид явна."
Англи эх
"We're leaving."
Хоёр харьяат нь хоёулаа цочирдсон бололтой.
Англи эх
Both his subordinates seemed startled.
"Явна гэнэ ээ? Яг одоо? Гэхдээ… яагаад?"
Англи эх
"Leaving? Right now? But… why?"
Санни хариулахаасаа өмнө хэсэг саатав.
Англи эх
Sunny lingered with the answer.
"Учир нь бидэнд тэр чухал хүнийг амьд авч үлдэх тушаал байгаа."
Англи эх
"Because we have orders to keep the VIP alive."
Үүний дараа тэд асуухаа больсон бололтой.
Англи эх
That seemed to make them stop asking questions.
Нэг минут өнгөрч, бас нэг минут өнгөрөв. Тулааны дунд байгаа юм шиг түүний судсаар адреналин бялхаж байлаа. Цаг эмгэн хумс шиг мөлхөж, Санни яагаад ч юм дөнгөнд хүлэгдчихээд цаазын ир буухыг хүлээж суугаа мэт санагдав.
Англи эх
A minute passed, then another. His bloodstream was full of adrenaline, as though he was in the middle of a battle. Time crawled at a snail's pace, and for some reason, Sunny felt as though he was locked inside a pillory, waiting for the guillotine's blade to come down.
«Хурдан алхаач, хараал ид!»
Англи эх
'Walk faster, damn it!'
Зөн совин нь LO49-өөс одоо, яг одоо явах ёстой гэж хашхирч байлаа.
Англи эх
His instincts were screaming that they had to leave LO49, now.
Эцэст нь сүү шиг цагаан манан дундаас хоёр дүрс гарч ирэв. Обел их багш хөшүүн алхаж, царай нь түгшүүртэй харагдана. Бэт түүнийг түшихийн зэрэгцээ жижиг цүнх барьжээ.
Англи эх
Finally, two figures appeared from the milky-white haze. Professor Obel was walking stiffly, with a troubled face. Beth was both supporting him and carrying a small bag.
Өвгөн Саннигийн дэргэд зогсоод түүн рүү ёслол төгөлдөр царайгаар харав. Тэр ярихаасаа тээнэгэлзэж байлаа.
Англи эх
The old man stopped near Sunny and looked at him with a solemn expression. He hesitated to speak.
"Залуу минь… чи биднийг одоо авч явах гэж байна гэж сонслоо."
Англи эх
"Young man… I hear that you will be taking us away now."
Санни толгой дохив.
Англи эх
Sunny nodded.
"Тийм ээ, их багш аа. Дотогш ороорой. Яараарай. Дараа нь тайлбарлая."
Англи эх
"Yes, Professor. Get inside, please. Hurry. I'll explain later."
Тэд Хирс рүү орж нүхэн хаалгыг хаав. Бэт дарагдмал сониуч зангаар эргэн тойрноо ажиглаж байхад Ластер хүнд хуягт тээвэрлэгчийг хөдөлгөв.
Англи эх
They entered the Rhino and closed the hatch. While Beth was looking around with subdued curiosity, Luster sent the heavy vehicle moving.
Харуулуудад Вэрн аль хэдийн мэдэгдсэн байсан тул тэд хаалгыг нээж, Хэвийн Бусынхныг нэвтрүүлэв.
Англи эх
The sentries had already been informed by Verne, so they opened the gate and allowed the Irregulars to drive through them.
…Сүүлийн хором хүртэл Санни ямар нэг юм аймшигтай буруудна гэдэгт итгэлтэй байлаа. Гэвч ямар нэг гайхамшгаар тэгсэнгүй.
Англи эх
…Until the last second, Sunny was certain that something would go horribly wrong. But, somehow, it didn't.
Хирс бэхлэлтээс холдож, гадаа зогсох тээврийн хэрэгслүүдийн цувааны хажуугаар өнгөрөөд, цасан шуурганы цагаан хананд уусан алга болов. Байгууламжийн гэрэл нүднээс далд орсны дараа л Санни даван туулахын аргагүй шахам их тайвшралыг мэдрэв.
Англи эх
The Rhino drove away from the fortress, passed by the fleet of transports parked outside, and disappeared into the white wall of the blizzard. Only when the lights of the facility vanished from view did Sunny feel an almost overwhelming sense of relief.
Тэр ард нь байх хуягт хананд налав… үгүй, бараг ойчив… тэгээд чичирсэн амьсгал гаргав.
Англи эх
He leaned… no, almost crashed… on the bulkhead behind him and let out a trembling breath.
«Бид амжлаа. Цагтаа амжлаа…»
Англи эх
'We made it. We made it in time…'
Олон эргэлзсэн, санаа зовсон харц өөр лүүгээ чиглэсэн байсан ч Санни дуугүй байв. Хирс, Сарны Ажиглалтын Төв Дөчин Ес хоёрын хоорондох зай аажмаар улам бүр холдсоор. Нэг километр, дараа нь бас нэг… дараа нь арав гаруй.
Англи эх
Although there were many confused and concerned gazes aimed at him, Sunny remained silent. Slowly, the distance between the Rhino and the Lunar Observatory Forty-Nine grew larger and larger. A kilometer, then another… then a dozen.
Тэд түүнийг ардаа орхиж байлаа.
Англи эх
They were leaving it behind.
Хэсэг хугацааны дараа, хүнд хуягт тээвэрлэгч далайн эргийг уулсаас тусгаарлах эрэг дагуух талын тэн хагасыг бараг туулсан үед Санни Ластерт зогсоод Хирсийг Харанхуй Цагаас үлдсэн асар том байлдааны хөлгийн сэг дунд нуухыг тушаав.
Англи эх
Some time later, when the heavy vehicle traversed approximately half the length of the coastal plain separating the ocean shore from the mountains, Sunny commanded Luster to stop and hide the Rhino in the wreckage of a massive war machine left behind from the Dark Times.
Тэр нүдээ аниад хэдэн минут төвлөрөв. Сүүдрүүд нь ойр хавьд отож буй Хар Зүүдний Амьтад байхгүйг нягталлаа.
Англи эх
He closed his eyes and concentrated for a few minutes. His shadows made sure that there were no Nightmare Creatures laying around in wait.
Үүний дараа Санни гүнзгий амьсгаа авав.
Англи эх
After that, Sunny inhaled deeply.
"Энд Дуудлага тийм ч хүчтэй биш. Ногоон түвшин байх ёстой, тэгэхээр… баяр хүргэе, залуусаа. Эцэст нь амарч болно."
Англи эх
"The Call is not too strong here. It should be condition green, so… congratulations, guys. You can finally rest."
Түгшүүр, эргэлзээ байсан ч цэргүүд нь энэ үгэнд илт баярлав. Тэд ч мөн ядаргаа, сульдлаас болж унах шахсан байлаа.
Англи эх
Despite their unease and doubts, his soldiers reacted to that statement with visible excitement. They, too, were on the verge of collapse from fatigue and exhaustion.
"Ластер, Ким, Дорн. Та нар эхэлж унт. Нөгөө гурав нь манаж, зочдоо харж хандаарай."
Англи эх
"Luster, Kim, and Dorn. You guys sleep first. The other three, keep watch and take care of our guests."
Тэд үүргээ аль хэдийн мэдэж байсан тул толгой дохив.
Англи эх
They nodded, already knowing their roles.
"Ойлголоо! Гэхдээ… өө… Ахмад аа, та яах вэ?"
Англи эх
"Yes, sir! But… uh… Captain, what about you?"
Санни Бэлл рүү бараан царайгаар харав.
Англи эх
Sunny looked at Belle with a dark expression.
"…Надад хийх ажил байна."
Англи эх
"...I have something to do."
Тэр гарцын нүхэн хаалга руу зүглэв. Бэт асуулт асууж замыг нь хаах гэсэн ч тэр зүгээр л түүн рүү хармагц залуу эмэгтэй гэнэт ухран зайлав.
Англи эх
He headed for the exit hatch. Beth tried to get in his way with a question, but he simply looked at her, and the young woman suddenly backed away.
Хирсээс гарсан Санни цасан шуурга руу алхаж, Хар Зүүдийг дуудав. Үнэнч хүлэг нь аймшигт час улаан галаар нүд нь дүрэлзэн сүүдрээс босож ирэв. Эмээлд үсрэн мордоод Санни түүнийг цасан дундуур давхиулав.
Англи эх
Exiting the Rhino, Sunny walked into the blizzard, and then summoned the Nightmare. His loyal steed rose from the shadows, its eyes burning with dreadful crimson flames. Jumping into the saddle, Sunny sent it galloping through the snow.
Мэдээж тэр Хирсийн дэргэд харуулд нэг сүүдэр үлдээсэн.
Англи эх
He left one shadow to stand guard near the Rhino, of course.
Одоо түүний сүүдрээ захирч чадах зай арван гурван километрээс давсан байлаа. Энэ нь Хирс, LO49 хоёрын хоорондох одоогийн зайны тэн хагастай бараг тэнцүү.
Англи эх
By now, the range at which he could control it was past thirteen kilometers. That was more or less half the current distance between the Rhino and LO49.
Тэр өмнө зүг рүү буцаж нисэх мэт давхихдаа хэрчих салхинаас хамгаалахын тулд Үхэшгүй Гинжийн битүү, ямар ч хээ угалзгүй дуулгыг дуудав. Түүний Сүүдрийн Мэдрэмж эргэн тойрон тархаж, хилэнт цасан шуурганд ямар ч нэмэргүй болсон харааг нь орлов.
Англи эх
He flew back south, summoning the closed featureless helmet of the Undying Chain to protect himself from the cutting wind. His shadow sense spread outward, replacing sight that was useless in the furious snowstorm.
Сүүдэр Захирах чадварынхаа хүрээний яг зах дээр зогсоод Санни эмээл дээрээ үлдэж, өөр нэг сүүдрийг урагш илгээв. Тэр асар хурдтай урагш гулсаж, эцэст нь байгууламжийн хананд хүрэв.
Англи эх
Stopping at the very edge of Shadow Control's range, Sunny remained in the saddle, and sent another shadow forward. It slid south with tremendous speed, and eventually reached the walls of the facility.
Хана дээр нь аюултай буудлагын цэгүүд байрлаж, хүчирхэг гэрэлтүүлэгчид бэхлэлтийн ойр орчныг гэрлээр үерлүүлж, өргөн туяан дунд цасны ширхэгүүд бүжиглэнэ. Хирсийн цаг хүрэхгүй хугацааны өмнө гарсан хаалга чанга хаалттай байв. Түүний өмнө тээврийн хэрэгслүүдийн цуваа цасанд дарагдан зогсох бөгөөд анх ямар зорилготой байсан нь аль эрт мартагджээ.
Англи эх
There were formidable turrets on them, powerful spotlights flooding the immediate vicinity of the fortress with light, snowflakes dancing in the wide beams. The gates that the Rhino had left no more than an hour ago were tightly shut. A fleet of transport vehicles was parked in front of it, covered in snow, their initial purpose long forgotten.
Цасан шуурга ертөнцийг бүрхэж, хэсэг зуур, яг анх ирэхдээ шиг, Санни айдаст цоо хатгуулав. Бүхэл байгууламж хоосон, гудамжаар нь зөвхөн сүнснүүд л хэсэж байгаа мэт санагдав.
Англи эх
The blizzard obscured the world, and for a moment, just like when he had first arrived, Sunny felt a pang of fear. It was as though the whole facility was empty, with only ghosts populating its streets.
…Гэвч энэ удаад түүний айдас биелэв.
Англи эх
…Only, this time, his fear came true.
Хана дээр харуулд зогсох хүн алга. Эзгүй гудамжаар эргүүл хийх цэрэг алга. Барилгууд хоосон зогсож, дэлгэцүүд дээр зугаа цэнгэлийн нэвтрүүлгийн бичлэг гарсаар, тавган дээр хоол байсаар, аяганд кофе хөрсөөр.
Англи эх
There was no one standing watch on the walls. No soldiers patrolled the deserted streets. The buildings stood empty, with screens still showing recordings of entertainment programs, food laying on the plates, and coffee growing cold in the mugs.
Гэвч хүмүүс л алга.
Англи эх
But there were no people.
Судалгааны төвд эрдэмтэд, хамгаалалтын төвд алба хаагчид байсангүй. Ажиллаж буй хяналтын камеруудын дүрс бичлэгт бүхэл суурин даяар ямар ч хөдөлгөөн харагдахгүй байлаа.
Англи эх
There were no scientists in the research laboratory, and no officers in the security center. The feed of the functioning security cameras showed no movement throughout the whole settlement.
Энгийн иргэдийг хорьсон байрны хаалгууд цоожтой хэвээр байсан ч дотор нь хэн ч байсангүй. Тэмцэлдсэн ямар ч ул мөр, гадаа газар бүрхсэн цасан дээр шинэ мөр ч байсангүй.
Англи эх
The doors of the living quarters where the civilians had been confined were still locked, but there was no one inside. There were no signs of struggle, and no fresh footprints in the snow covering the ground outside.
Бүх зүйл зүгээр л… хөдөлгөөнгүй.
Англи эх
Everything was just… still.
Нэг мянга дөрвөн зуун хүн агаарт уусан мэт алга болжээ. Тэд хэзээ ч оршин байгаагүй юм шиг л зүгээр алга болсон бололтой.
Англи эх
Fourteen hundred people had disappeared into thin air. They seemed to have simply vanished, like they had never existed at all.
…Олон километрийн цаана Санни бэхлэлтийн өмнөд ханыг сүүдрүүдийнхээ нүдээр харж байлаа. Сүүдрийг урагш илгээж, харанхуй далай руу дахин нэг харах хүсэл түүнийг хүчтэй татав.
Англи эх
…Many kilometers away, Sunny looked at the southern wall of the fortress through the eyes of his shadows. He felt compelled to send the shadow forward, and gaze at the dark ocean once more.
Гэвч эцэст нь тэр жихүүцэн байж, үүнээс татгалзав.
Англи эх
But in the end, with a shiver, he decided against it.
Удалгүй сүүдэр буцаж ирэв. Түүнийгээ биедээ ороосны дараа Санни Хар Зүүдийг эргүүлэхийг тушааж, эргэж харалгүй цасан шуурга руу давхив.
Англи эх
Soon, the shadow returned. Wrapping it around his body, Sunny commanded Nightmare to turn around, and rode into the blizzard without looking back.
Магадгүй тэр харахыг хүсээгүй юм болов уу…
Англи эх
Maybe he did not want to…
Эсвэл зүгээр л зүрх нь хүрээгүй юм болов уу.
Англи эх
And maybe he simply did not dare.
Сэтгэгдлүүд
900-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…