Эцэст нь тэд хаягдсан хоргодох байранд гурав хоног саатав. Цувааны тээврийн хэрэгслүүд Саннигийн бодсоноос ч муу байдалтай болж таарсан тул Ким, Самара хоёр Квентинд туслуулан тэднийг хөл дээр нь босгох гэж нэлээд хөлс урсгав.
Англи эх
In the end, they stayed in the derelict bunker for three days. The vehicles of the convoy had turned out to be in a worse state than Sunny had thought, so it took a lot of work for Kim and Samara to get them in shape with Quentin's help.
Тэдний хийсэн нөхөөс засвар нүдэнд дулаахан харагдахгүй ч, ядаж тээврийн хэрэгслүүд зам дээр задарч унан, олон арван дүрвэгсдийг эзгүй хээр орхиж, цувааг зогсоохгүй л байх нь.
Англи эх
The patchwork repairs they implemented were not pretty, but at least the transports were not going to fall apart on the road, stranding dozens of refugees and bringing the convoy to a halting stop.
Туйлын шөнийн хүйтэнд зогсох нь үхэлтэй адил байлаа. Харанхуйд тэнэж яваа Хар Зүүдний Амьтдын сүргийг бүр тооцохгүй байсан ч... ертөнц өөрөө л тэднийг хөнөөхдөө баяртай байв.
Англи эх
In the freezing cold of the polar night, stopping meant death. That was without even considering the swarms of Nightmare Creatures prowling in the dark... the world itself was more than happy to kill them.
Энэ хэдэн өдрийн турш Санни эргэн тойронд ажиглалт хийсээр, газрын зургаа хичээнгүйлэн шинэчилж байлаа. Дөрвөн сүүдэр ихэнх цагаа уул авирч, эсвэл мөсөн оргилуудад нь нуугдаж өнгөрөөв. Сүүдэр даарахыг мэддэггүй гэдгийг тэр сайн мэднэ… гэсэн ч үе үе түүн рүү чулуудах харц нь ердийнхөөс хүйтэвтэр байгаа мэт мэдрэмжээс Санни салж чадсангүй.
Англи эх
Throughout these few days, Sunny continued to monitor the surroundings and diligently update his map. The four shadows spent a lot of time either climbing mountains or hiding on their icy summits. He knew for a fact that shadows did not experience getting cold… and yet, Sunny could not shake the feeling that the gazes they threw at him from time to time were less friendly than usual.
«Тэвчээрэй… хэлсэн ёсоор хийгээд гомдоллохоо боль, новшнууд.»
Англи эх
'Tough… do as you're told and don't complain, bastards.'
Өөрөө ч гэсэн тийм ч эелдэг хүн биш байсан юм.
Англи эх
He was not a very friendly person himself.
Хоргодох байранд өнгөрүүлсэн өдрүүд хачин тайван өнгөрөв. Ойр хавьд нь Хар Зүүдний Амьтдын томоохон сүрэг одоохондоо алга, өнгөрөн одох жижиг сүргүүд ч ноцтой аюул учруулах хүчтэй биш байлаа.
Англи эх
The days spent in the bunker were strangely uneventful. There were no large hordes of Nightmare Creatures in close proximity to it, yet, and whatever small swarms passed by were not strong enough to pose a serious threat.
Хэрэв тэд дайрвал жигшүүрт амьтад газар доорх цогцолборыг бүслэхэд хэцүүдэх байсан, могой мангасуудыг цэвэрлэх үеэр Санни болон түүний бүлгийнхэн биеэрээ туулж гарсан хамгаалалтын хэрэгсэл одоо тэдний талд зогсож байв.
Англи эх
If they did attack, the abominations would have a hard time assaulting the underground complex, its defensive capabilities, which Sunny and his cohort had braved themselves while clearing out the snake monsters, were now on their side.
Энгийн иргэдэд хүрэх нь хэнд ч амаргүй.
Англи эх
No one would find it easy to get to the civilians.
…Мэдээж, хэрэв тэд Саннийг хатуу чулуун дотор бараг л булчихсан Чулуун Үүрний мангас орлогч шиг газар ухаж явах чадвартай бол өөр хэрэг. Тийм бол хоргодох байр ийм Хар Зүүдний Амьтанд бэлэн засаж дэлгэсэн ширээ л болно доо.
Англи эх
…Unless they were capable of burrowing through the ground, of course, like the monstrous lieutenant of the stone hive that had almost buried Sunny in solid stone. If they were, the bunker would become nothing short of a free buffet for such a Nightmare Creature.
Энэ талаар бодсоныхоо дараа Санни Ластерт Хирст үлдэж, амь нь үүнээс шалтгаалах мэт газар хөдлөлтийн мэдрэгчдийг ажиглаж суу гэж тушаав.
Англи эх
After thinking about that, Sunny ordered Luster to remain in the Rhino and monitor the seismic sensors like his life depended on it.
Гэвч аюултай жигшүүрт амьтан нэг ч гарч ирсэнгүй.
Англи эх
But no dangerous abomination appeared.
Чөлөөтэй үедээ Санни хоргодох байраар чимээгүйхэн эргүүл хийж, дүрвэгсдийг ажиглана. Эдгээр хүмүүс түүнд хачирхалтай санагдаж байлаа. Гэр оронгүй болж, хайртай хүмүүсээ алдаж, амласан аврал гарнаас нь булаагдсан, тэр ч бүү хэл хоёр удаа, хойно олонх нь хугарчихсан байх гэж тэр бодож байсан. Зарим нь хугарсан ч… маш цөөхөн.
Англи эх
When Sunny was free, he silently patrolled the bunker, studying the refugees. These people seemed strange to him. After losing their homes, loved ones, and having the promised salvation be ripped out from their hands, twice, he would have expected many to break. And some did… but very few.
Ихэнхийнх нь хувьд амьдрал зүгээр л үргэлжилсээр байв. Ялангуяа хүүхдүүдийнх. Хаягдсан хоргодох байрны гунигтай хонгилуудаар инээд цуурайтна гэж Санни хамгийн сүүлд бодох байсан ч, тэр инээд яах аргагүй сонсогдож байлаа. Хөгшчүүлийн хараа хяналтан дор хүүхдүүд тоглон, гүйлдэж, нөхөрлөж, уйдлаа хөөх гэж янз бүрийн тоглоом зохиож байв.
Англи эх
For most, life simply went on. Especially the children. The last thing Sunny had expected to hear in the gloomy corridors of the abandoned bunker was the sound of laughter, but nevertheless, there it was. Kids were playing around, watched over by the elderly. They ran around, made friends, and invented various games to chase away the boredom.
Нэг нь бүр тоглоомын нөхрөө хөөж яваад шууд түүн рүү мөргөх зүрх гаргалаа. Хүү цочсондоо орилоод, нүдээ бүлтийлгэн дээш харж, бувтнав:
Англи эх
One even had the gall to slam directly into him while chasing after their playmates. The boy let out a startled yelp, then looked up with wide eyes and mumbled:
"Өө… уучлаарай, Сэрсэн авгаа…"
Англи эх
"Uh… sorry, Uncle Awakened…"
Ингэж хэлээд духаа үрчихээд, хий хийхитэл инээсээр зугтав.
Англи эх
With that, he rubbed his forehead and dashed away, giggling.
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчив.
Англи эх
Sunny blinked a couple of times.
«…Авга? Авга аа?! Ямар… ямар увайгүй юм бэ!»
Англи эх
'...Uncle? Uncle?! The… the nerve!'
Хэнийг авга гэж байгаа юм, тэр?!
Англи эх
Who was he calling an uncle?!
…Хүүхдүүд гайгүй байсан ч мэдлэгийн ачаанд дарагдсан насанд хүрэгсэд хүртэл үе үе цайвар инээмсэглэл тодруулж байв.
Англи эх
...Kids were doing fine, but even the adults, pressed down by the burden of knowledge, showed pale smiles from time to time.
Тэд дулаан, ус хоолтой, түр зуурын боловч аюулгүй хоргодох газартай. Хүний сэтгэл тэсэж үлдэхэд ердөө л ийм зүйл хангалттай юм шиг.
Англи эх
They were warm, had both water and food, as well as a temporary, but safe shelter. That was all it took for the human spirit to hold on, it seemed.
Магадгүй Санни өөрөө ч тэдний сэтгэл санаанд нөлөөлсөн байж болох юм. Дүрвэгсэд амь насыг нь хариуцаж авсан Мастерийн ур чадварт итгэхээр шийдсэн байлаа. Тэд хувь заяагаа түүний гарт даатгаж, ачаанаасаа чөлөөлөгдөөд, өчүүхэн ч гэсэн ирээдүйд итгэх хүч олжээ.
Англи эх
Maybe Sunny himself had something to do with their mood, as well. The refugees decided to trust in the competence of the Master who had taken charge of their survival. They surrendered their fates into his hands, and, unburdened, found enough strength to believe in the future, even if only a little.
«Хачин. Үнэхээр хачин. Би хэзээ ч амьдралаа хэнд ч даатгахгүй…»
Англи эх
'Strange. So strange. I would never entrust my life to anyone…'
Гурав дахь өдрийн төгсгөлд Санни нэн даруй хөдлөхөд бэлтгэ гэж тушаал өглөө. Энэ шийдвэр энгийн иргэд, цэргүүдийн аль алиных нь дунд их шуугиан дэгдээв. Өөрийнх нь хүмүүс хүртэл дуугарсан.
Англи эх
At the end of the third day, Sunny gave the command to start preparing for an immediate departure. That decision was met with a lot of turmoil, both from the civilians and the soldiers. Even his own men spoke up.
"Эрхэм ээ… болох юм бол."
Англи эх
"Sir… if I may."
Самара нурж унахад бэлэн тээврийн хэрэгслүүд рүү заахад ердийн хайхрамжгүй царайд нь үл ялиг санаа зовнил тодорчээ.
Англи эх
Samara gestured to the ramshackle vehicles, slight concern apparent on her usually nonchalant face.
"Бид их зүйл хийсэн ч засвар маань хэр тэсэхийг мэдэхгүй байна. Хэрэв та бидэнд дахиад хоёр хоног… ядаж нэг хоног ч гэсэн өгвөл бид хамаагүй илүү ихийг амжуулна."
Англи эх
"We have done a lot, but I am not sure how well our repairs will hold. If you give us two more days… maybe even one… we'll accomplish much more."
Бэт, Түрүүч Гэрэ хоёр ч мөн адил хөдлөхийг хэд хоногоор хойшлуулахыг дэмжиж байв.
Англи эх
Beth and Sergeant Gere were similarly in favor of postponing the departure by a few days.
"Хүмүүс дөнгөж ухаан орж эхэлж байна. Дахиад хэд хоног амрах нь тэдний сэтгэл санаа, эрүүл мэндэд ч гайхамшигтай нөлөөлнө. Энд хөгшчүүл олон байгааг та мэдэж байгаа биз дээ? Тэдэнд асаргаа хэрэгтэй…"
Англи эх
"The people are just starting to come to their senses. A few more days of rest will do wonders for both their mood and their health. We have a lot of old people here, you know? They require care…"
Гэвч Санни няцашгүй байлаа. Тэр зүгээр л толгой сэгсрэв.
Англи эх
But Sunny was adamant. He simply shook his head.
"Та нар ойлгохгүй байна. Бид одоо явах ёстой. Зүүн зүгээс Хар Зүүдний Амьтдын асар том сүрэг ирж байна, хойд зүгээс бас нэг нь бууж байна. Одоо явбал тэднийг ирэхээс өмнө дундуур нь шургаж гарах боломж бий. Эс тэгвээс бид жигшүүрт амьтдад живээд л дуусна. Тэд биднийг газар доор олохгүй гэж, эсвэл долоо хагас Сэрсэн тэднийг зогсоож чадна гэж та нар үнэхээр бодож байна уу?"
Англи эх
"You don't get it. We must leave now. There is a huge horde of Nightmare Creatures moving in from the east, and another one coming down from the north. If we go now, we'll have a chance of slipping past them before they arrive. If not, we'll simply drown in abominations. Do you actually think that they won't find us underground, or that seven and a half Awakened can stop them?
"Ухаан оруулаад хүмүүсийг тээврийн хэрэгсэлд суулгаж эхэл. Энэ бол тушаал."
Англи эх
Wake the hell up and start loading people into the transports. That's an order."
Түүний эрх мэдлийг хэн ч эсэргүүцэж чадахгүй, эсэргүүцэх шалтгаан ч байсангүй. Хүлээн зөвшөөрөхөд хэцүү ч түүний үг үнэн байв… Санни худал хэлж чаддаггүйг бодвол ч гайхах зүйлгүй. Тэр эдгээр хүмүүст худал хэлж, тэднийг хуруугаараа тоглуулахыг их л хүснэ, харамсалтай нь зөвхөн үнэнээ хэлж байж л тэднийг удирдаж чаддаг байлаа.
Англи эх
No one could challenge his authority, and no one had any reason to. While hard to accept, his words were true… which was to be expected, considering that Sunny could not lie. He would have loved to lie and manipulate these people, but sadly, he could only manipulate them by telling the truth.
Хачирхалтай нь, үүний үр дүнд тэр ширүүн ч шударга удирдагч гэсэн нэр хүнд олж эхэлжээ.
Англи эх
Weirdly enough, he was starting to earn a reputation of a rough, but fair leader as a result.
Эцсийн эцэст Чөтгөрөөс илүү найдвартай хэн байх билээ?
Англи эх
Who could be more dependable than the Devil, after all?
Зарим нь гурав хоног амарч, зарим нь урдах аялалд цувааг бэлтгэх гэж нуруу хугартал ажилласны эцэст тээврийн хэрэгслүүдийн жижиг цуваа эцэст нь хуучин хоргодох байрны техникийн зогсоолоос гарав.
Англи эх
After three days of rest for some, and back-breaking work to prepare the convoy for the journey ahead for others, the small fleet of vehicles finally left the hangar of the old bunker.
Цасан шуурга хараахан эргэж ирээгүй байсан тул тэдний байршил харах гэж зүдэрсэн хэн бүхэнд тэр дороо ил болов. Хурц гэрлийн цацрагаар харанхуйг зүсэж, хүчирхэг хөдөлгүүрүүдийн нүргэлэх архиралтаар нам гүмийг урж, цуваа хойд зүг рүү хөдөллөө.
Англи эх
The blizzard had yet to come back, so their position was instantly revealed to everyone who would bother to look. Cutting the darkness with beams of bright light and tearing the silence apart with the rumbling growls of powerful engines, the convoy moved north.
Тэдний урт аян эхэлжээ.
Англи эх
Their long journey had begun.
Сэтгэгдлүүд
914-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…