Бэлтгэл удаан үргэлжилсэнгүй. Цуваа сүүлчийн удаа урагш давшихаар бэлдэж байх зуур гурван Мастер тулалдааны төлөвлөгөөгөө товчхон ярилцав.
Англи эх
The preparations did not take long. As the caravan was getting ready for one last push, the three Masters briefly discussed the plan of the battle.
Тэдэнд хийх зүйл тийм ч их байсангүй. Бүх зүйл санасны дагуу болбол Хар Зүүдний Амьтдын ихэнхийг хотын хамгаалагчид өөр тийш татан холдуулж, уулын замыг Хэвийн Бусынхан цэвэрлэх ёстой. Гэсэн ч юу болохыг хэн мэдэх билээ, хэдэн нөөц арга бэлдчихвэл илүүдэхгүй.
Англи эх
There was not a lot they had to do. If things went well, most of the Nightmare Creatures would be drawn away by the city defenders, and the mountain road would be cleared by the Irregulars. However, it was always a good idea to prepare a few contingencies, just in case.
Нэг мэдэхэд Роан Санни руу судлан ажиглах харцаар хараад:
Англи эх
At some point, Roan gave Sunny a studying look and said:
"...Чи өөр болжээ, Санлесс."
Англи эх
"...You look different, Sunless."
Санни ойлгосонгүй, толгойгоо үл ялиг хазайлгав.
Англи эх
Sunny tilted his head a little, confused.
"Яалаа гэж өөр болохгүй байх вэ? Бид хамгийн сүүлд уулзахад би дөнгөж Сэрсэн л байсан. Өө... эсвэл чи арьсыг минь хэлээд байна уу?"
Англи эх
"Why wouldn't I? The last time we saw each other, I was still an Awakened. Oh… or do you mean my skin?"
Роан инээмсэглэн толгой сэгсэрлээ.
Англи эх
Roan shook his head with a smile.
"Үгүй ээ, гадаад төрхийг чинь хэлээгүй. Зүгээр л чи... ахимаг болсон юм шиг санагдаж байна."
Англи эх
"No, I don't mean your appearance. You just seem... older."
Санни хэд хэдэн удаа нүдээ цавчлав.
Англи эх
Sunny blinked a couple of times.
"Ахимаг болсон л доо, тийм биз дээ? Бараг хоёр насаар?"
Англи эх
"I am older, though? By about two years?"
Царайлаг Мастер хөхрөв.
Англи эх
The handsome Master chuckled.
"Тийм шүү. Ямартай ч бид чадах чинээгээрээ бэлэн болсон бололтой. Дохиогоо өгөх үү?"
Англи эх
"That you are. Anyway, I think we are as ready as we can be. Should I send the signal?"
Санни толгой дохиход Роан лаа шингээсэн шавар самбартай төстэй Дурсамжаа дуудав. Тэр дээр нь ердөө л хөрөөний ир шиг шугам зурчихаад, тэдэнд гар даллан гриффин рүүгээ алхлаа.
Англи эх
Sunny nodded, prompting Roan to summon a Memory that resembled a waxed clay tablet. He simply drew a jagged line on it, then waved at them and walked over to his griffin.
Удалгүй Хар Зүүдний Амьтдын ихэнхийг хөндийгөөс холдуулах ёстой довтолгоо эхэлсэн. Эхлээд хүчтэй пуужингийн цохилт буусны дараа хөндийн цаад талд бүтэн зуут ХБТ гарч ирэх бөгөөд тэднийг олон бүлэг Сэрэгсэд дагалдаж байв.
Англи эх
Not long after that, the sortie that was supposed to lead most of the Nightmare Creatures away from the valley commenced. It started with a heavy missile barrage, which was then followed by a full company of MWPs appearing on the far side, accompanied by many cohorts of Awakened.
Жигшүүрт амьтдын далай урагш давхихыг Санни, Нэйв хоёр чимээгүйхэн харж зогсоод, бие бие рүүгээ нэг харчихаад хөлөг тэрэгнүүд рүүгээ харайлаа. Жигшүүрт, Харалдай хоёр газраас босож, туранхай биеэ сэгсчин тулалдаанд бэлдэв.
Англи эх
Sunny and Naeve silently watched as the sea of abominations rushed forward, then glanced at each other and dashed toward their vehicles. Abomination and Blackie rose from the ground and shook their gaunt bodies, preparing for a battle.
Тэд удаан хүлээх шаардлагагүй байлаа.
Англи эх
They did not have to wait long.
Хар Зүүдний Амьтдын сүрэг хөндийн цаад зах руу шилжин, ухарч буй төөрөгдүүлэх хүчний араас хөөцөлдөн хөндийгөөс асгаран гармагц Хирс архиран урагш дайрав. Нүдээ олохоо больтлоо нүдэгдсэн хуягт тээвэрлэгч үлдсэн бүх хүчээ сүүлчийн гайхамшигт довтолгоонд зориулан хураасан мэт төгс ажиллаж байлаа.
Англи эх
As soon as the horde of Nightmare Creatures shifted to the far side of the valley and spilled out of it, pursuing the retreating diversion force, the Rhino growled and lunged forward. The battered APC was functioning perfectly, as if it had gathered all its remaining strength for one last glorious charge.
Хүчирхэг тэргийг урт цуваа дагав.
Англи эх
The long column of vehicles followed the mighty machine.
Цуваа хөндий рүү уруудан орлоо. Үлдсэн Хар Зүүдний Амьтдаас нэг нь ч хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал сум, зэв, ид шидийн сүйрүүлэх цохилтын нөөргөө тэдний дээр бууж, мангасуудыг тас татан урав.
Англи эх
The caravan rolled down into the valley. Before any of the remaining Nightmare Creatures could react, an onslaught of bullets, arrows, and magical projectiles fell upon them, tearing the monsters apart.
Цаана нь, мэхлэгдсэн сүргийн сүүл ямар нэг зүйл буруу байгааг мэдэрчээ. Хэдэн арван жигшүүрт амьтан эргэж хараад уруудан ирж буй тэрэгний цувааг олж харав. Тэдний улих, орилох чимээ бусад амьтдад мэдээ хүргэж, олон нь ганхан, байгаа бай руугаа эргэхээр тэмцэлдэв.
Англи эх
Further away, the tail of the deceived horde sensed that something was wrong. Scores of abominations turned around and saw the descending column of vehicles. Their howls and shrieks informed the rest of the creatures, and a mass of them staggered, struggling to change targets.
Гэвч сүргийн сүүл чиглэлээ олж амжихаас өмнө тэнгэрээс хачин төмөр шаваасны бороо орж, тэдний өмнө сул эгнээ болон газарт шигдлээ. Дараа нь шаваасуудын хооронд нүд сохлом цахилгаан нум гэнэт харвасхийж, аянгын хана босгов.
Англи эх
Before the tail of the horde could reorient itself, however, a rain of strange metal rods fell from the sky, piercing the ground in front of them in a loose line. Then, blinding arcs of electricity suddenly shot between the rods, creating a wall of lightning.
Энэ хаалтаар нэвтрэхийг оролдсон эхний хэдэн Хар Зүүдний Амьтан тэр дороо үнс болон хувирлаа. Роан тэднийг одоохондоо барьж байсан ч эрчмийн нөөц нь удаан тэсэхгүй бололтой.
Англи эх
The first few Nightmare Creatures that tried to pass through the barrier were instantly turned to ash. Roan was holding them back, for now, but his reserves of essence were probably not going to last long.
Үүн дээр нэмээд илүү хүчтэй жигшүүрт амьтад хохирлыг тэсвэрлэн аянгын ханыг нэвтэрч чадна. Бусад нь зүгээр л дээгүүр нь үсрэх боломжтой... тэр ч бүү хэл, нэг нь аль хэдийн оролдож эхэлсэн байв.
Англи эх
Plus, the more powerful abominations could weather the damage and slip through the lightning wall. Others could simply leap over it… one was already trying, for that matter.
Гэвч газардаж амжаагүй байтал тэнгэрээс шидэх жад унаж, амьтныг нэвт хатгалаа.
Англи эх
Before it could land, though, a javelin fell from the sky, piercing the creature through.
Хирс аль хэдийн уулын замын алсад харагдах амсар руу чиглэн давхиж байв.
Англи эх
The Rhino was already heading for the distant entrance to the mountain road.
Цувааны Цуурайнууд тэрэгнүүдийн өмнө явж, алсын довтолгоонд яаж ийгээд амьд үлдсэн жигшүүрт амьтдыг бут татан урж байлаа. Хэрээ хүртэл тусалж, сул дорой дайснууд руу шүүрэн буун хошуу, хумсаараа таслан урж байв.
Англи эх
The caravan's Echoes were moving ahead of the vehicles, tearing apart those abominations that had somehow survived the ranged attacks. Even Crow was helping, diving down to rip into the weaker enemies with its beak and talons.
Санни нэг сумны араас нөгөөг харвасаар байлаа. Сум бүр Хар Зүүдний Амьтдын биеийн хамгийн эмзэг цэгт шигдэж, тэднийг тэр дор нь хөнөөж байв. Түүний онох чадвар айхтар төгс байлаа... Антарктидад хэдэн сар тулалдсан нь нэгэн цагт анхан шатны төдий байсан харвах ур чадварыг нь үнэхээр ирлэжээ.
Англи эх
Sunny was sending one arrow flying after another. Each pierced an especially vulnerable spot on the bodies of the Nightmare Creatures, killing them instantly. His accuracy was scarily perfect… months of fighting in Antarctica had really honed his once rudimentary archery skill.
«Кай бахархах байсан даа...»
Англи эх
'Kai would have been proud…'
Онилгоогоо бага зэрэг хөдөлгөөд Санни санаа алдав. Найз нь яг одоо юу хийж байгаа бол? Зангуугаа хаясан байлдааны хөлгүүдийг ширтэн, дээр нь гарах ээлжээ хүлээж байгаа байх.
Англи эх
Shifting his aim a little, Sunny sighed. What was his friend doing right now? Probably staring at the anchored battleships and waiting for his turn to board them.
Сатааруулах бүхнийг хөөн зайлуулж, Санни гарт байгаа ажилдаа анхаарлаа төвлөрүүлэв.
Англи эх
Chasing away all distractions, Sunny concentrated on the task at hand.
...Роаны аянгын хаалт унах үед цуваа аль хэдийн эгц налууг өгсөж, хөндийгөөс гарах замдаа нэлээн урагшилсан байлаа. Нэйв араас нь хөөж болзошгүй хэнд ч зориулан замд нь яаралтай тэсрэх хавх бүхий талбай байрлуулахыг зохион байгуулсан тул тэдний ухралт саадгүй өнгөрөх бүрэн боломжтой байв.
Англи эх
…By the time Roan's lightning barrier failed, the caravan was already climbing the steep slope, well on its way to leave the valley. Naeve had arranged for an improvised minefield to be set up in the way of any potential pursuers, so their retreat had a good chance of happening without a hitch.
Үнэхээр ч бүгдийг гайхшруулан юу ч буруу болсонгүй.
Англи эх
And indeed, to everyone's surprise, nothing went wrong.
Уулсын дээд хэсэгт Санни Хирсийн дээвэр дээр зогсоод урдах танил Үүдийг ширтэж байлаа. Хэдэн сарын өмнө тэр яг энд Үүдний Сахиул болох Бузартсан Гэрчийг хөнөөсөн юм. Энэ газар бараг юу ч өөрчлөгдсөнгүй.
Англи эх
Higher in the mountains, Sunny was standing on the roof of the Rhino and staring at the familiar Gate up ahead. That was the place where he had slain the Gate Guardian, Defiled Witness, a few months ago. Very little had changed in this place.
Уулын зам дайснаас сэжиг төрүүлэм хоосон байсан бөгөөд удалгүй тэр учрыг нь ойлгов. Хүнд хавтан хуяг өмссөн нэгэн эр том чулууны цаанаас гэнэт гарч ирээд Хирсийн дээвэр дээр хөнгөхөн үсрэн гарч, Саннигаас ердөө хэдхэн алхмын зайд газардлаа.
Англи эх
The mountain road was suspiciously empty of enemies, and very soon, he realized why. A man in heavy plate armor suddenly appeared from behind a large boulder and effortlessly jumped to the roof of the Rhino, landing just a few steps away from Sunny.
Нүүр нь хаалттай дуулганы нүүрэвчний цаана нуугдсан байсан ч Санни Уинтерийн хуучин хамтрагч, Хэвийн Бусынхны ахмадуудын нэг болох Дэвшсэн Дэйлийг тогтуун байдал, тоног хэрэгслээр нь таньжээ.
Англи эх
His face was hidden behind the visor of a closed helmet, but Sunny recognized Ascended Dale, Winter's former partner and one of the captains of the Irregulars, by his steady bearing and equipment.
Мастер Хүлэг Баатар түүн рүү нэг харж, товчхон толгой дохив.
Англи эх
Master Knight glanced at him and nodded curtly.
Санни ярсхийв.
Англи эх
Sunny grinned.
"Хөөе, Дэйл. Чамайг харахад л нүд баясах юм. Хэлээд өг л дөө, чи угаасаа ийм сэтгэл татам байсан уу?"
Англи эх
"Hey, Dale. You really are a sight for sore eyes. Say, have you always been so mesmerizing?"
Төмөр хуягт дайчин түүнийг хэсэг ширтээд толгой сэгсрэв. Дуулганы цаанаас тайван хоолой цуурайтлаа:
Англи эх
The ironclad warrior stared at him for a moment, then shook his head. A calm voice resounded from behind the helmet:
"...Чи өөрөө ч гэсэн дажгүй харагдаж байна шүү, Санни."
Англи эх
"...You're not too bad yourself, Sunny."
Ингэж хэлээд тэр бамбайгаа буцааж, оронд нь хүчирхэг урт нум дуудав.
Англи эх
With that, he dismissed his shield and summoned a powerful longbow instead.
"За, анхаарлаа төвлөрүүлэхгүй юу? Бид чадах бүхнээ хийсэн ч гэсэн зам бартаатай л байх болно."
Англи эх
"Now, would you please concentrate? We did the best we could, but it will still be a bumpy ride."
...Үнэхээр ч тийм байлаа.
Англи эх
…And it was, indeed.
Гэвч эцэст нь цуваа Фалкон Скоттын хаалганд эсэн мэнд хүрч ирэв.
Англи эх
But in the end, the caravan still made it safely to the gates of Falcon Scott.
Хирс Бүслэлтийн Нийслэлийн хүчирхэг бэхлэлтүүдийн дэргэдүүр өнгөрч, асар том, давшгүй мэт санагдах хайлшин хэрэм рүү ойртоход Санни түүнийг гайхширан ширтэхээс өөр аргагүй болов.
Англи эх
As the Rhino drove past the mighty fortifications of the siege capital and approached a colossal, seemingly impregnable alloy wall, Sunny couldn't help but stare at it in wonder.
Тэднийг явахад хот бат бөх хамгаалалттай байсан ч... ийм аймшигтай биш байлаа.
Англи эх
Back when they had left, the city possessed robust defenses… but not nearly as fearsome.
Хайлшин хэрэм дор хаяж далан метр өндөр бөгөөд Бүслэлтийн Нийслэлийг бүхэлд нь хүрээлж байв. Түүний олон хэрмийн бэлд ашиглалтаас гарсан байлдааны хөлгүүдээс буулгаж авсан бололтой сүйрлийн хүчтэй цахилгаан соронзон их буунууд байрлажээ. Хэрмийн дагуу олон мянган эргэдэг бууны суурь байрлуулсан бөгөөд зарим нь газар руу, зарим нь харанхуй тэнгэр өөд чиглэн ширтэх ажээ. Хэрмийн орой дээгүүр ХБТ-үүд хүнд хөлөө чирэн эргүүл хийж байгааг Санни харж байв.
Англи эх
The alloy wall was at least seventy meters tall, surrounding the whole siege capital. Its many bastions housed devastating railguns, which seemed like they had been scavenged from decommissioned battleships. Thousands of turrets were placed along the wall's length, some aiming at the ground, some staring into the dark sky. Sunny could see lumbering MWPs patrolling the battlements.
Хотын эргэн тойрон дахь үхлийн талбарт тоо томшгүй олон сэг хөглөрч, жигшүүрт амьтдын ихэнх нь тас урагджээ. Инженерүүдийн баг тэдний дундуур явж, сүнсний хэлтэрхий, үнэ цэнтэй материал цуглуулж байлаа.
Англи эх
The killing field around the city was littered with countless corpses, most of the abominations utterly torn apart. Teams of engineers moved among them, gathering soul shards and valuable materials.
Нэгдүгээр Цэргийн бүх хүч энд цугларсан бөгөөд хот өөрөө ийм хэмжээний цайз болон хувирсан тул эдгээр сүр жавхлант бэхлэлтийг барихад хичнээн хөдөлмөр, нөөц, авхаалж зарцуулсныг Санни төсөөлөхөд ч бэрх байв.
Англи эх
The whole might of the First Army was gathered here, and the city itself had been converted into a fortress on such a scale that Sunny struggled to imagine the amount of effort, resources, and ingenuity that had gone into building these awe-inspiring fortifications.
Фалкон Скотт... унахын аргагүй том мэт харагдаж байлаа.
Англи эх
Falcon Scott looked… like it was too large to fail.
Гэвч Саннигийн бүх анхаарал цувааны хурдан ойртож буй Бүслэлтийн Нийслэлийн асар том хаалган дээр төвлөрсөн байв.
Англи эх
Sunny's whole attention was concentrated on the massive gates of the siege capital, though, which the caravan was currently swiftly approaching.
Хотын хэрмийн сүүдэр түүн дээр тусмагц тэр чимээгүйхэн санаа алдаад, бүх хүчээ алдсан мэт гэнэт гуйвав.
Англи эх
As soon as the shadows of the city wall fell on him, he let out a quiet sigh and suddenly staggered, as if robbed of all strength.
Хүчтэй, давалгаалсан тайвшрал Саннигийн бүх биеийг бүрхлээ. Тэр хуягт тээвэрлэгчийн дээвэр дээр аажуухан суув.
Англи эх
An intense, overwhelming sense of relief flooded Sunny's entire body. He slowly lowered himself to the roof of the APC.
Сүүлийн хэдэн сард болсон явдлуудын бүрхэг дүр зураг толгойд нь гялсхийв. LO49-ийн эзгүй гудамжууд, газар доорх хонгилын аймшигт харанхуй, далайн давалгааны доороос босох Голиатын аймшигт дүрс... мөн өөр маш, маш олон зүйл.
Англи эх
Hazy images of what had happened in the last few months flashed in his mind. The empty streets of LO49, the eerie darkness of the underground tunnel, the terrifying silhouette of Goliath rising from beneath the ocean waves… and so, so much more.
Энэ бүхэн одоо ард нь үлджээ.
Англи эх
All of that was behind him now.
«Бид... амжилттай хүрч ирсэн гэж үү?»
Англи эх
'We… made it?'
Фалкон Скоттын хаалга түүний асуултад хариулах мэт нээгдэж эхлэв.
Англи эх
The gates of Falcon Scott started to open, as if to answer his question.
Үнэхээр ч Санни зөв байлаа.
Англи эх
Indeed, Sunny was right.
Тэр эцэст нь хүмүүсээ аюулгүй газар авчирч чаджээ.
Англи эх
He had finally managed to bring his people to safety.
Антарктидын Төвийн өнцөг булан бүрт хүмүүс хойд зүг рүү, энэхүү бурхнаас хаягдсан газар дахь өөрсдийн төрлийн сүүлчийн түшиц газар руу ухарч байв.
Англи эх
All across the Antarctic Center, humans were retreating north, to the last bastion of their kind in this forsaken place.
...Гэвч тийшээ зүглэн хөдөлж байсан нь зөвхөн хүмүүс биш байлаа.
Англи эх
…However, humans were not the only ones moving in its direction.
Өндөр оргилуудын дундуур асар том, өлсгөлөн үүл аажуухан хөвж байв.
Англи эх
There was a vast, hungry cloud slowly moving between tall peaks.
Эргийн хаа нэгтээ Хар Зүүдний Амьтдын сүрэг хачин авирлаж байлаа. Жигшүүрт амьтад аажуухан, чимээгүйхэн шивнэлдэх давалгаа руу алхсаар. Нэгнийхээ араас нөгөө нь харанхуй ус руу орж, гадаргын нь доор ул мөргүй алга болно. Нэг өдрийн дараа яг ийм аймшигт дүр зураг арай хойд зүгт харагдав.
Англи эх
Somewhere on the coast, a swarm of Nightmare Creatures was behaving strangely. Slowly and silently, the abominations were marching toward the murmuring waves. One after another, they walked into the dark water, only to disappear under its surface without a trace. A day later, the same eerie scene could be seen further north.
Алс хол, уулсын гүнд гүн хавцлаар харанхуйн гол урсаж байв. Хэрэв хэн нэгэн түүнийг ойроос харж чадсан бол тэр харанхуй үнэндээ тоо томшгүй олон жижиг хар цохоос бүрдсэн болохыг олж харах байлаа. Замдаа тааралдсан бүхнийг залгиж, цохнууд мөн л хойд зүг рүү чиглэж байв.
Англи эх
Far away, deep in the mountains, a river of darkness was flowing through a deep gorge. If anyone could take a closer look at it, they would see that the darkness was actually composed of numerous small, black beetles. Devouring everything on their path, the beetles were heading north, as well.
Өөр нэг газар явган уул нэг чиглэл рүү хөдөлж байгаа мэт харагдав. Чулуун аварга сүйдсэн газар нутгаар алхах бүрт нь дэлхий доргиж байлаа. Түүний ганц нүд олон мянган километрийг нэвтлэн нуугдмал нэгэн зүйлийг харж чадах мэт алсыг сохроор ширтэнэ.
Англи эх
In some other place, a walking mountain seemed to be moving in the same direction. The stone giant was making its way across the ravaged landscape, the world shaking with his every step. His single eye stared blindly into the distance, as if capable of piercing thousands of kilometers to gaze at something hidden.
Шөнийн тэнгэрт сар мандахад аварга нүдээ анилаа.
Англи эх
When the moon appeared in the night sky, the giant's eye closed.
Бас хаа нэгтээ, хол газар цасан шуурга хуйлран байв. Түүний төвд, туйлын амар амгалангийн тойрогт хүрээлэгдсэн жигшмээр амьтан цасан дээгүүр хөвөн байлаа. Удалгүй салхи ширүүсч, ганцхан чиглэл рүү галзуу мэт үлээж эхлэв...
Англи эх
There was also a blizzard raging somewhere far away. In its center, surrounded by a circle of absolute peace, a grotesque creature was hovering above the snow. Soon, the winds picked up, blowing furiously in a single direction…
Хойд зүг, хойд зүг, хойд зүг.
Англи эх
North, north, north.
...Мөн шовх оройтой нэгэн уулын энгэрт хүчирхэг жигшүүрт амьтан өөрийн хөнөөсөн дайсны үлдэгдлийг хүртэхээр бэлдэж байлаа. Гэвч амжаагүй байтал эргэн тойрных нь сүүдэр гэнэт амь орж, дотроос нь харанхуй дүрс гарч ирэв.
Англи эх
…And on a slope of a jagged mountain, a powerful abomination was preparing to feast on the remains of an adversary it had killed. Before it could, however, the shadows around it suddenly came to life, and a dark silhouette emerged from them.
Тэр амьтан өндөр, хүн төрхтэй бөгөөд уян хатан, хүчирхэг биеийг нь хав хар ясан хавтангууд бүрхсэн байв. Жигшүүрт амьтан хариу үйлдэл үзүүлж амжаагүй байтал ямар нэгэн зүйл хөдлөхөд оргилох цус цасыг улаанаар будаж, удалгүй урагдсан махны хэлтэрхий, гэдэс дотор араас нь цацагдав.
Англи эх
The creature was tall and human-like, with jet-black bone plates covering its lithe and powerful body. Before the abomination could react, something moved, and a fountain of blood painted the snow red, soon followed by pieces of torn flesh and viscera.
Харанхуй амьтан хоёр хуруу нь дутуу гараараа жигшүүрт амьтны тасарсан толгойг өргөн, хэсэг ширтэв. Удалгүй зэвүүцэм хэмхрэх чимээ гарч, салхины улианд живлээ.
Англи эх
The dark creature raised the abomination's severed head with its hand, which was missing two fingers, and stared at it for a few moments. Soon, disturbing crunching sounds could be heard, drowned by the howling of the wind.
Бүдүүлэг зоогоо дуусгасан амьтан хэсэг зогссоноо, хүйтэн үзэн ядалтаар шатсан нүдээр хойд зүг рүү харав.
Англи эх
When the creature was done with its morbid meal, it lingered for a few moments, and then looked north, its eyes burning with cold hatred.
Доор нь, алсад, далайн дэргэд томоохон хот дэлгэрэн оршино.
Англи эх
Below it, in the distance, a large city sprawled near the ocean.
...Фалкон Скотт.
Англи эх
...Falcon Scott.
Сэтгэгдлүүд
980-р бүлгийн тухай ярилцъя.
Бүртгэл шалгаж байна…